"Зөвшөөрөгдсөн 14 салбарын ажилтнуудаас PCR шинжилгээ шаардахгүй"

🕔 2021/02/13 12:39
Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон энэ үед тусгай үүрэг, чиглэлийн 14 салбар байгууллагын ажилтан бичиг баримтаа үзүүлээд явах боломжтой байгаа. Гэтэл жишээ нь хэвлэл мэдээлэл, хүнсний түгээлт гэх мэт салбарт ажилладаг иргэдээс PCR шинжилгээний бичиг шаардаж байна гэсэн гомдол мэр сэр гарч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр ЭМЯ-наас тайлбар өглөө. Тодруулбал, иймэрхүү ганц нэг ойлголтын зөрүү, хүний хандлагын мэр сэр алдаа гарч байгааг засч залруулаад явж байгаа гэдгээ хэллээ. Ямар ч байсан шинжилгээний хариу шаардах ёсгүй гээд, гарч байгаа алдаа дутагдал дээр хүлцэл өчиж буйгаа илэрхийлсэн юм.
Мөн ойрын хугацаанд зөвшөөрөгдсөн 14 салбар чиглэлийн байгууллагын ажилтнууддаа анхаарч, шат дараатайгаар PCR шинжилгээнд хамруулахаар УОК төлөвлөж байгааг энэ үеэр дурдлаа.   
скачать dle 12.0

Санал болгох