Дарханы цэргийн ангид сум дэлбэрч албан хаагч хүнд бэртжээ
🕔 2016/04/05 12:33
Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн албанд ангийн ахлагч нар суманд өртөж, гар цээж, нүүрэндээ гэмтэл аван нийслэлд Цэргийн клиникийн төв коспиталь буюу БХХСАХТЭ-т эмчлүүлж байгаа аж.
Ахлагч Эрдэнэ-Очир "Ахлагч Мөнхзул бие хүндхэн байна. Барилгын засварын танхимд ширээгээ байрлуулаад явж байтал шалан дээр нэг бөөрөнхий төмөр хэвтэж байсан. Гадна тал нь битүү зэв болчихсон байсан учраас сум гэж огт мэдээгүй. Бөөрөнхий төмрийг үрж зэвийг нь арилган сэгсэртэл дэлбэрсэн. Чанга дуу гаран тухайн үед юу болсныг огт мэдээгүй.
Нэг харсан Мөнхзул ахлагч газарт хэвтэж байсан. Хүний гарын шуу шиг л хэмжээтэй сум байсан. Хаанаас яаж манай ангид орж ирснийг мэдэхгүй” хэмээжээ. Энэ хэрэг дээр Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабаас ажлын хэсэг гарч, шалгалт хийж байгаа гэнэ.
скачать dle 12.0