Өнгөрсөн онд 13380 хүн ял шийтгүүлжээ
Монгол улсын шүүх байгууллагаас 2020 оны шүүн таслах ажиллагааны тойм мэдээллийг танилцууллаа. 2020 онд нийт 13380 хүн ял шийтгүүлснээс урьд ял шийтгүүлсэн хүний тоо 19.2 хувиар өсжээ.
Зарим бүлгээр авч үзвэл
- ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 58 хүн буюу 4.0 хувиар өссөн
- урьд ял шийтгүүлсэн хүний тоо 576 буюу 19.2 хувиар өссөн
- согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 527 хүнээр буюу 20.3 хувиар өссөн
- бүлэглэж үйлдсэн хүний тоо 60 хүнээр буюу 6.9 хувиар буурсан
- өсвөр насны хүн 132-оор буюу 36.7 хувиар буурсан
Ял шийтгүүлэгчдийн дотор 35-аас дээш насны насны ял шийтгүүлэгчид 5224 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 39.0 хувийг эзэлж байна.
Зарим хүнд гэмт хэргийн тоо өсөв. (хүнийг алах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, залилах, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг өссөн дүнтэй байна)
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.
- Хүнийг алах гэмт хэрэг 23 хэргээр буюу 12.3 хувиар,
- Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах санаатай уруулах гэмт хэрэг 41 хэргээр буюу 12.7 хувиар,
- Залилах гэмт хэрэг 110 хэргээр буюу 18.2 хувиар,
- Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 11 хэргээр буюу 6.5 хувиар, бусад төрлийн гэмт хэрэг 677 хэргээр буюу 26.1 хувиар тус тус өссөн байна.
Зарим төрлийн гэмт хэрэг буурав.
- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 139 хэргээр буюу 2.4 хувиар,
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 109 хэргээр буюу 51.9 хувиар,
- Хүчиндэх гэмт хэрэг 21 хэргээр буюу 6.4 хувиар,
- Хулгайлах гэмт хэрэг 57 хэргээр буюу 3.4 хувиар,
- Дээрэмдэх гэмт хэрэг 47 хэргээр буюу 14.9 хувиар,
- Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 42 хэргээр буюу 70 хувиар,
- Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 108 хэргээр буюу 9.5 хувиар тус тус буурсан байна.
Монгол Улсын шүүх 2020 онд 100258 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Монгол улсын анхан шатны шүүхүүд эрүүгийн 13465, иргэний 53678, захиргааны 1524 хэрэг нийт 68667 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 20963 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 13380 хүн, 5 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж, 1412 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 2969 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1666 хүний цагдан хорих хугацаа сунгажээ.
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 38 хэргээр буюу 0.3 хувиар, иргэний хэрэг 10281 хэргээр буюу 23.7 хувиар тус тус өссөн бол захиргааны хэрэг 223 хэргээр буюу 12.8 хувиар буурсан байна.
Давж заалдах шатны шүүх 2020 онд эрүүгийн 2702, зөрчлийн 516, иргэний 3436, захиргааны 1476 хэрэг, нийт 8013 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүх 2020 онд эрүүгийн 685, иргэний 1104, захиргааны 709 хэрэг нийт 2498 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна.
Тайлант хугацаанд шүүхээс 28.9 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүхэд бүрэлдэхүүнтэй 2035 хуралдаанд 2066 иргэдийн төлөөлөгч оролцжээ.