Боловсролын салбарын хөрөнгө оруулалт ба тулгамдаж буй сорилт, шийдэл уулзалт боллоо

🕔 2021/01/19 17:51

“Боловсролын салбарын хөрөнгө оруулалт ба тулгамдаж буй сорилт, шийдэл” уулзалт Хангарди ордонд боллоо.  БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн,  БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, Улсын Их хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар, П.Анужин, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг болон бусад албаны хүмүүс оролцлоо.
 
 
Энэ үеэр  Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг нийслэлийн боловсролын салбарын талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг хийв. 
 
2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 148, төрийн бус өмчийн 127, нийт 275 сургууль нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд  317978  суралцагч хамрагдаж, 20943  багш, ажилтан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. 
 
Засаг даргын орлогч Н.Баярчимэг мөн Боловсролын Ерөнхий хуулийн төсөлд нийслэлийн зүгээс оруулах саналаа мөн танилцуулав.  
 
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
скачать dle 12.0

Санал болгох