УОК: Энэ сард 2 удаа БНСУ руу тусгай нислэг хийхээр боллоо
🕔 2021/01/18 16:40
Энэ долоо хоногийн баасан гарагт болон энэ сарын 31-нд БНСУ-аас хоёр удаагийн тусгай нислэгээр иргэдээ татан авах хуваарийг баталжээ.
Шадар сайдын чиглэлийн дагуу БНСУ-аас иргэдээ татахаар болсон талаар Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.
УОК-оос хоёрдугаар сараас эхлэн тогтмол тусгай нислэгийг үйлдэж, гадаад улсуудаас ирэх иргэдээ авах зорилгоор хуваарийг батлахаар тусгаарлах байруудыг бэлдсэн байна. Нислэгүүдийн зөвшөөрлүүдийг тухайн улсуудаас хүлээж байгаа бөгөөд зөвшөөрөл авсны дараа олон нийтэд танилцуулах юм байна.