Ковидын үеэр БНСУ-д “Зөв” аарц, аарцан үрэл өндөр эрэлттэй байна
🕔 2020/12/30 15:46
"ТЭСО” корпорацаас үйлдвэрлэдэг "Зөв” Брэндийн найруулдаг хуурай аарц, аарцан үрэл бүтээгдэхүүнүүд БНСУ-ын зах зээл дээр эрэлттэй байна. "Coupang” томоохон онлайн худалдааны дэлгүүрт тус бүтээгдэхүүнд байршжээ. Чацарганы найрлагатай нь бүр ч эрэлт ихтэй байгаа аж. Цар тахал дэгдэж эхэлж байхад Өмнөд Солонгосын эрдэмтэд чацарганад коронавирусийг устгадаг нэгдэл агуулагддагийн илрүүлсэн билээ. Аарцан үрлийн хувьд олон улсын стандартаар, аарцан суурьтай хэд хэдэн төрлийн жимсний амттай гардаг үрлэн бүтээгдэхүүн. Харин найруулдаг аарцны хувьд хэдий нь хэрэглэгчдэд таашаагдаад буй, халуун усанд хийж найруулаад л цоо шинэ аарц болдог, орчин үеийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн юм. Коронавирусийн энэ цаг үед Монгол аарцаар дархлаагаа дэмжих нь зөвхөн бидний хувьд төдийгүй солонгосчуудад ч шинэ эрэлт, хэрэгцээ болжээ.
скачать dle 12.0