Хүнсний бүтээгдэхүүн яагаад хямд байх ёстой вэ?

🕔 2020/12/10 15:18
"Бусад Европын улс орнуудтай харьцуулахад Германд хүнс, ахуйн хэрэглээний үнэ яагаад ийм хямд байдаг юм бэ?" гэсэн асуултад нэгэн профессор:
"...Хүнсний бүтээгдэхүүн хямд байснаар маш ашигтай. Ард түмэн олон янзын хоол хүнс хэрэглэнэ. Хооллолт сайжирснаар эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
Олон төрлийн хоол хүнс хэрэглэх нь айл өрхүүдэд хүүхдийн эрүүл мэндийн асуудал багасдаг. Хоолондоо, ахуйдаа санаа зовохгүй байх тусам илүү их сурч, ажиллах цагтай болно. Сурч боловсорч байгаа газар шинжлэх ухаан, шинэ технологи хөгжиж, бидний бүтээмж дэлхийд үнэлэгдэж эхэлдэг.
Герман өнөөдөр хөдөлмөрлөдөг, боловсролтой хүмүүсийнхээ ачаар хөгжиж байна. Ингэж хүмүүс өнөөдөр хоолны төлөө биш илүү том зорилгын төлөө ажиллах ёстой. Цатгалан, хоол ундны асуудалгүй хүмүүс тайван ажиллаж хөдөлмөрлөдөг. Хэн ч ямар ч ажил хийдэг, бүр орлогогүй хүмүүс байсан ч тэр айлын хөргөгч дүүрэн байх ёстой. Ингэж гэмээнэ хүмүүс өөр асуудалд анхаарлаа хандуулдаг. Өрх айлын хөргөгч дүүрэн байх, орон байртай байх, хүүхэд нь өвчингүй байх нь ганц гэр бүлийн, эхнэр нөхрийн үүрэг биш улс орны үүрэг юм. Тиймээс Германы эдийн засаг нь ард иргэдээ жигд тэтгэдэг гэж хэлж болно. Бид хөрөнгөжсөн цөөнхийг биш дундаж, доод түвшний давхаргыг дэмждэг" гэв.
Гэтэл Монгол улсад үр хүүхдүүд минь өлсөж, эцэг эх нь зөвхөн хоолны мөнгөний төлөө хөлсөө урсгаж байна. 
Т.Цэнд-Аюуш

скачать dle 12.0

Санал болгох