НББХ: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх ЗГ-ын тайланг сонслоо

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2020.12.09) цахим хуралдаанаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайланг сонслоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй тул УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх тайланг танилцуулсан юм.
Тэрбээр, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийгМонгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн чуулганаар хэлэлцэж баталсан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн,2017 оноос гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох эрх зүйн зохицуулалтыг шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулиар зүйлчилж, гэр бүлийн хүчирхийллийн зөрчил болон хүүхдийн эрхийн зөрчлийг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэж эхэлсэн болохыгтанилцуулгын эхэнд дурдав.
Хууль тогтоомжийн биелэлтийн талаарх тайланг зурагт хуудсаар танилцуулбал,






УИХ-ын гишүүн Д.Батлут, гэр бүлийн хүчирхийлэл юунаас үүдэж буй нарийвчилсэн судалгаа хийсэн эсэх талаар, мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо, үүнээс гарах үр дүнгийн талаарх тодруулахад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2020 онд дараах таван төрлийн судалгаа хийсэн гэв. Үүнд, Гэр бүлийн хүчирхийллийн 2018, 2019, 2020 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийн криминологи судалгаа, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн талаарх чанарын судалгаа, Зан үйл, хандлагад нөлөөлөх мэдээлэл харилцааны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ хийх судалгаа,Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, мөн Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэлгээ хийсэн гэв.
УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсны зарим гишүүд нийгэмд хүртээмжтэй аян, уриаг үргэлжлүүлэх, сэтгэл зүйчдийн боловсон хүчний тоог нэмэгдүүлэх зэрэг саналууд хэлснээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн юм.