Х.БАТТУЛГА: Миний өргөн барьсан Шүүхийн багц хуулиар олон нийтийг төөрөгдүүлж, хэт улстөржүүлж байна

🕔 2020/11/27 14:16
УИХ-ын чуулганы хуралдаанд МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.
Энэ үеэр Төрийн тэргүүн "Миний өргөн мэдүүлсэн Шүүхийн багц хуулийн төслийг хэлэлцэхдээ олон нийтийг төөрөгдүүлсэн, хэт улстөржүүлж, үндэсний эв нэгдлийг хангах төрийн үйл ажиллагааг бүдүүлгээр зөрчиж, нэн болхи үзэл суртлын хүрээнд явагдаж байгаад харамсч байна. Тиймээс УИХ-д өргөн мэдүүлсэн МУ-ын Шүүхийн ба Шүүгчийн эрхзүйн байдал, сахилга хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг татан авч байгаагаа мэдэгдье.
Шүүхийн багц хууль, өөрчлөлтийн асуудал улстөрийн нэг нам түүний доторх бүлэг фракцын хэмжээнд ард түмний баялагт эзэн суусан этгээдүүдийн явцуу, ашиг сонирхлыг хангах байдлаар бус МУ-ын иргэн бүр хүний ёсоор үнэлэгдэж, хуулийн өмнө эрх тэгж байлгах нөхцлийг бүрдүүлэх, татвар төлөгчдийн мөнгийг тэрбум, тэрбумаар нь цувчуулсан эрх баригч намын гишүүн торгуулаад өнгөрдөг. 50,60 мянган төгрөгийн хэрэгт холбогдсон энгийн иргэн шоронд тарчилж байдаг увайгүй ёсыг халах хэрэгтэй. Тодорхой зорилтын хүрээнд олон талын оролцоог хангасан ажил хэрэгч  тус тусын эх оронтой мэт авирлахын оронд авах гээхийн ухаанаар хандаж, хамгийн оновчтой байдлаар явбал зохих байлаа.
Татвар төлөгчдийн мөнгийг тэрбум, тэрбумаар нь цувчуулсан эрх баригч намын гишүүн торгуулаад өнгөрдөг. 50,60 мянган төгрөгийн хэрэгт холбогдсон энгийн иргэн шоронд тарчилж байна
Тодорхой жишээ хэлье. НДС-г тонож татвар төлөгчдийн 340 гаруй тэрбум төгрөгийг цувчуулсан УИХ-ын гишүүн асан МАН-ын гишүүн Б.Ундармаа торгуулсан болоод хэргээс мултарч байхад айлын цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан болон баавгайн арьс зарж ял авсан энгийн иргэд МУ-ын Ерөнхийлөгчөөс уучлалт гуйж байх жишээтэй" хэмээв. 
скачать dle 12.0

Санал болгох