Англи хэл эзэмшсэн түвшнээр Монгол Улс Азидаа 16 дугаарт оржээ

🕔 2020/11/19 09:34
Дэлхий дээр амьдарч буй нийт хүний төрөлхтний хоёр орчим тэрбум нь англи хэлээр ярьдаг гэсэн судалгаа байдаг. Швейцарьт төвтэй англи хэл судлалын “EF Education First” олон улсын боловсролын төв улс орнуудын иргэдийн англи хэл эзэмшсэн түвшнийг тогтоодог дэлхийн томоохон жагсаалт болох жил тутмын EF English Profi­ciency Index (EPI) индексээ танилцуулжээ. Тэгвэл англи хэлээр сайн ярьдаг орнуудын жагсаалтыг Нидерланд Улс тэргүүлж, Дани, Швед, Норвеги, Финланд, Сингапур зэрэг орнууд англи хэлээр сайн ярьдаг орнуудын жагсаалтыг тэргүүлсэн бол Их Британитай хил залгаа орших Франц, Испани зэрэг орон жагсаалтын 25, 29 дүгээр байрт бичигджээ. Энэ жилийн жагсаалтыг гаргахдаа англи хэл төрөлх хэл нь биш 100 улс орон, бүс нутгийн 2.2 сая хүний дунд явуулсан судалгаанд үндэслэжээ.
Англи хэл эзэмшсэн түвшнээр Монгол Улс 446 оноо авч, 100 орноос 78 дугаарт орсон байна. Энэ нь доогуур үзүүлэлт бөгөөд жагсаалтад багтсан Азийн 24 орноос 16 дугаарт орох үзүүлэлт аж. 
Манай улсын хувьд өнгөрсөн жилүүдэд англи хэлээр тааруухан ярьдаг орнуудын жагсаалтад багтсаар ирсэн. Тус судалгааг 1825 насныхны дунд явуулсан бөгөөд судалгаанаас харахад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү англиар ярьдаг нь батлагдсан байна. “Дэлхий даяар 2630 насныхны дунд англи хэлний мэдлэг хамгийн өндөр байна. Харин 40-өөс дээш насныхан 18-20 насныхныг бодвол илүү их мэдлэгтэй байна” гэж EF-ийн судлаачид тэмдэглэжээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Санал болгох