ШӨХТГ: Хан Уул дүүрэгт байрлах Номин супермаркет үхрийн цул махыг 13299 төгрөгөөр худалдаалж байсныг буулгуулах арга хэмжээ авч байна

🕔 2020/11/17 16:13

Бэлэн байдлын зэрэгт шилжсэн эдгээр өдрүүдэд ШӨХТГ-ын Улсын байцаагч нар өдөр бүр 9-н багт хуваагдаж хяналт, шалгалтын ажлыг явуулж байна. Томоохон 16-н зах, худалдааны төвүүдэд махны үнийг тогтвортой болгосон ч зарим хотхон, орон сууцны дэргэдэх дэлгүүр, супермаркетад үнэ өссөн мэдээлэл иргэдээс ирж байна. Тухайлбал
Алтай хотхонд махны дэлгүүр үхрийн гуяыг 13000 төгрөгөөр,
Хос бэрх супермаркет үхрийн цул махыг 15300 төгрөгөөр,
Чингэлтэй дүүрэгт байрлах Номин супермаркетад үхрийн цул мах 15000 төгрөгөөр,
Хан Уул дүүрэгт байрлах Номин супермаркет үхрийн цул махыг 13299 төгрөгөөр худалдаалж байсныг дундаж үнийн түвшин буюу 12500 төгрөг болгож үнэ буулгах,
Хос бэрх супермаркетад хонины цул мах 12000 төгрөг байсныг,
Чингэлтэй дүүрэгт байрлах Номин супермаркетад хонины ястай мах 10000 төгрөг байсныг тус тус буулгуулах арга хэмжээ авч байна.
скачать dle 12.0

Санал болгох