"АН-ын ахмадууд ардчиллын дайсан, урвагчидтай нэгдсэнд харамсч байна"
Ардчилсан намыг үүсгэн байгуулсан ахмад гишүүд өнөөдөр /2020.10.06/ мэдээлэл хийлээ. Тэд намаасаа урвасан, хэсэг бүлэг хүмүүстэй нийлж нам байгуулсан Л.Болд, ардчиллыг нугачин дарж байсан МАХН-ын дарга Н.Энхбаяртай нэгдэж, нэг хөнжилд орж, орон нутгийн сонгуульд хамтарч ажиллаж байгаад Ардчилсан намын мянга мянган жирийн гишүүд эсэргүүцэж энэхүү мэдээллийг хийж байгаа гэлээ.
Ардчилсан нам сүүлийн жилүүдэд удаа дараагийн сонгуульд ялагдалд хүргэсний буруутан нь ардчиллын үе үеийн удирдлагууд байсан. Алсын хараагүй, зөв бодлого баримтлаагүй, сөрөг хүчин болж чадахгүй нам болсон. Ардчилсан нам хэсэг бүлэглэлд үйлчилдэг, шударга гишүүд нь нэр дэвшиж чадахгүй, намын итгэл үнэмшлийг алдагдуулж байна. Энэ бүхэнд ардчиллын төлөө явж байгаа эгэл жирийн гишүүд туйлын харамсч байгаагаа илэрхийллээ. Нам бол оюун ухаан, нандин чанар, нэр төр байдаг. Гэтэл бүх зүйлээ зориулж ирсэн Ардчилсан нам маань оюун ухаангүй, нэр төргүй, нандин чанаргүй нам болсонд харамсч байна. Ардчилсан нам фашист нам болж, улс төрийн хүүхэлдэй болгож байна. Бид ийм ардчиллыг хүсээгүй учраас дайсан, урвагчидтай нэгдэж байгаад анхдагчид, АН-ыг үүсгэн байгуулагчид маш их харамсч байна гэлээ.
скачать dle 12.0