Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нараас гурав, Н.Батсууриас нэг төрлийн хориотой бодис илэрчээ

🕔 2020/10/05 15:43

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг танилцууллаа. Бөхийн салбар хорооны дарга Б.Баасандорж " Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа даван шөвгөрсөн, Улсын харцага Б.Бат-Оршихоос Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан "Хориглосон жагсаалт 2020"-д орсон S1.1 бүлгийн Тренболон, S4 бүлгийн Мелдониум, S5 бүлгийн Ацетазоламид гэх гурван төрлийн бодис илэрсэн. 
Найм давж үзүүрлэсэн, Улсын аварга Н.Батсууриас дээрх хориглосон жагсаалтад багтсан S4 бүлгийн Триметазидин хэмээх нэг төрлийн, Хүчит бөхийн барилдаанд зургаа давж шөвгөрсөн, Улсын арслан Р.Пүрэвдагваас хориглосон жагсаалтад багтсан S1.1 бүлгийн Норандростерон, S1.1 бүлгийн Дростанолон, S4 бүлгийн Тамоксифен гэх гурван төрлийн бодис илэрсэн" гэлээ.
Тэд бүгд А сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс өнөөдөр албан ёсоор сэргээшийн дүнг олон нийтэд танилцуулж байгаа ажээ. 
http://eagle.mn/r/77028
скачать dle 12.0

Санал болгох