А.Адъяасүрэн жалга довны үзэл гаргав уу?
🕔 2020/10/04 19:38
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн "Малчдын амьдрал хүнд байна. Ноолуурын үнэ өсөөгүй, гантай байснаас Баянхонгор аймгийн малчид зээлээ төлж чадахгүйд хүрээд байна. Үүнээс бол арилжааны банкуудын чанаргүй зээл нэмэгдэх нь тодорхой боллоо. Иймд Баянхонгор аймгийн малчдын зээлийн төлөлтөд уян хатан хандах, тусгайлсан мөнгөний бодлого хэрэгжүүлэхэд арилжааны банкуудад дэмжлэг үзүүлэх боломж байгаа юу" гэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс асуув.
Хариуд нь Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "2020 онд цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг таван хувиар агшихаар байгаа. Монгол Улсын хувьд хагас жилд 9.7 хувиар агшсан байна. Бид үүнийг нөхсөөр оны эцэст 2-2.8 хувьтай байх болов уу гэсэн хүлээлттэй байна" гэсэн хариуг өглөө.
Шинэхэн гишүүн сонгогдсон тойргийнхоо иргэдэд санаа тавьж байгаа нь сайшаалтай ч "Баянхонгор аймгийн малчдын зээл" гэж онцолж, жалга довны үзэл гаргах нь УИХ-ын гишүүний хувьд зохимжгүй мэт. Тэгээд ч эдийн засгийн эмзэг үед ийм сэдэв арай л биш шүү, А.Адъяасүрэн гишүүн ээ.
Zindaa.mn
скачать dle 12.0