Дуучин Номико хөл хүнд болсон уу
🕔 2020/09/05 18:45
Монголын рок попын урлагт Спайк хамтлагаар танигдаж явсан дуучин Р.Номин-Эрдэнэ буюу Номиког танихгүй хүн ховор биз. Өдгөө телевизийн хөтөлбөр хөтлөөд үе үехэн тайзнаа дуулж үзэгдэх болсон.

Анхны нөхрөөсөө салахдаа бизнес хөл тавьсан тэрбээр өдгөө улам өргөжүүлэн тэлсэн гэнэ лээ. Жасмин охиноо төрүүлээд нэлээд жин хаясан түүнийг мэс засал хийлгэсэн гэх бор шувуу тойрох болсон гэлцдэг.

Тэрбээр хөл хүнд болсон уу гэмээр төрхөө илтгэсэн гэрэл зургаа өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Христийн шашныг шүтдэг болсон тэрбээр хоёр дахь нөхрөөрөө христчин хүнийг сонгосон гэдэг.
