Бид өөрсдөө бараг анзаардаггүй бидний хамгийн чухал зүйл
Хятадын баян иргэн хүүдээ ядуу амьдралыг биеэр мэдэрч үзэг гээд Монголын нэгэн хөдөөний айл руу явууллаа. Хүү тэр хөдөөний нэг айлд 3 хоног байж цуг амьдарч үзсэн юм. Харьж ирээд аавтайгаа ийн ярилцжээ.
Аав: Тэнд амьдрал ямар байв даа
Хүү: Өө сайхан байсаан
Аав: Бидний амьдрал тэдний амьдрал ямар ялгаатай байсан бэ?
Хүү: Маш их ялгаа байсан!
Манайд 1 нохой байдаг бол тэднийх 4 нохойтой. Бас манай гэрт цэвэрхэн усан бассейн байдаг шүү дээ. Гэтэл тэнд маш том нуур байсан бөгөөд тув тунгалаг. Түүн дотор загас зөндөө байсан. Манай хашаанд үргэлж гэрэл асаалттай байдаг бол тэнд тэргэл сар, оддын гэрэл тусаж хашааг гэрэлтүүлж байсан. Манай хашаа ханаар хүрээлэгдэж байдаг, гэвч тэдний хашаа маш өргөн уудам хаана ч гэсэн тоглож болдог байлаа. Бараг л тэнгэр хүртэл үргэлжилж байгаа юм шиг санагдсан. Манайхан хөгжим сонсдог бол тэднийхэн шувуудын жиргээ гэх мэт байгалийн сайхан дуу чимээг сонсдог.
Манайд хаа сайгүй хана байдаг, харин тэднийх хаалга нь байнга нээлттэй, үргэлж найзууд нь ирдэг байсан. Хот газарт гар утас, комьпютер ашиглан холбоо барьдаг байхад тэнд бүгд шуудхан л холбогддог юм байна лээ.
Тэгээд аав хамгийн сүүлд хүүгийнхээ хэлсэн үгэнд гайхсан гэдэг.
Хүү: Ааваа, бид ямар ядуу вэ гэдгийг зааж өгсөнд баярлалаа!
Хамгийн чухал зүйл гэж юу болохыг үргэлж хүүхдүүд л бидэнд заах юм даа. Бүх л зүйлийг мөнгөөр худалдан авч болох боловч, өнгөц харахад мөнгө хамгийн чухал юм шиг буруу бодогдох үе байдаг. Гэвч хүүгийн хэлсэн үг “Хамгийн чухал зүйл” юу болохыг хэлж өгсөн гэж бодож байна. Өдөр бүрийг завгүй өнгөрөөх энэ л үед мөнгө болон эд зүйлсийг хэт их хүсээд байгаа юм биш биз дээ. Өөрийн тань хажууд хэр зэрэг чухал хүн байгааг мартаагүй биз дээ. Үнэхээрийн “аз жаргал”-ыг мөнгөөр худалдан авахгүй. Дэргэд тань байгаа жижигхэн зүйл ч байж магад юм шүү.