Б.Эрдэнэтуяа: Анужин хүнээс илүү жаргаагүй, түүнд бүү атаарх!
Тэр, төрийн мөнгө идээгүй Түмний итгэлээр тоглоогүй Төөрүүлж бусдыг доромжлоогүй Төхөөрч төрөө наймаалцаагүй ээ!Тэр, бурууг үйлдэж будилаагүй Бусдыг зүдрээж давраагүй Бууцаа нулимж сэхээгүй Бусармагтай эвлэж мөхөөгүй ээ!Тэр, хүнээс илүү жаргаагүй Хүн чанараа гээж арилжаагүй Хүчтэйгээс айж дальдраагүй Хүрээ талж хүүдэгнээгүй ээ!Тэр, айл үймүүлж алдраагүй Амраг хайж гүйгээгүй Амьдын жаргалд шунаагүй Амьдралын гашуунд шантраагүй ээ!Тэр харин, Хүнд бэрхийг даваад туулсан Хүний муухайг үзээд гарсан Хатуу хөтүүг үүрээд гарсан Харгис бүхнийг тэвчээд ирсэн, Хулгай дээрмийг тэсээд ирсэн.
Хуурамч бүхнийг таниад ирсэн Хуудуутай бүхнийг илчлээд ирсэн Хувьтай бүхнийг өргөөд ирсэн, Энэ биеэ засаад авсан Эгэл үрсээ залаад ирсэн Эрдэм бүхнээ хуваалцсаар ирсэн Эрүүл саруулыг түгээсээр ирсэн,Эрхэм бүхнээ алдаршуулаад ирсэн Эрдэнэ бүхнээ өргөмжлөөд ирсэн Эрхэт төрөө дэмнэсээр ирсэн Энэхэн нийгмээ гэгээрүүлсээр ирсэн!Эгэл борлог Монгол амьдралд Эгэл түмнийхээ дунд хөвж Эхийн сэтгэлээр бүхнийг давж Эрүүлийн хүчээр бүхнийг сөрж Эх орон минь гэж энэлэн шаналж Энхрий үрс минь гэж хайлан шимширч Эргэх түүх минь гэж эрхэмлэн дээдэлж Ирээдүй хойч минь гэж ихэд хичээж, Ир хүчээ түмэндээ зориулж Итгэл сэтгэлээ энх амгаланд зүтгүүлж Эзэн заяагаа эгнэгт өргөж Энхрий Монголоо ямагт хаацайлж Гэгээрлийн галыг Монголд бадрааж Гэрэлт үйлсээр түүчээлж яваа Гэгээн цэгээний манлай болсонГэндүүхэн цайлган Анужин эгчдээ Хайр талархлаа дээдлэн өргөж Хат тэвчээрийг тань бахдан биширч Хамаг үйлсд тань амжилт хурайлж Ханат өргөөнд тань жаргал уухайлъя! ГЭГЭЭН ЦЭГЭЭН БҮХЭН ДИЙЛЖГЭРЭЛТ ОРЧЛОН ХАЙРААР БЯЛХАГ!