Хууль бус томилгоог эсэргүүцэх хөдөлгөөнөөс Ерөнхий сайд У. Хүрэлсүхэд хандаж МЭДЭГДЭЛ гаргажээ

🕔 2020/08/01 16:02

Эрхэм Ерөнхий сайд У. Хүрэлсүх танаа:
Таны томилсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар эдгээр хүмүүсийг юуны учир албан тушаалаар мялааж, эрхлүүлэв?
1. Ш. Цогбаатарын хувьд эхнэрээ удаа дараа зодож танхайрч шалгагдаж байсан ба европын улс орон дамжуулж хууль бус хар тамхины наймаа эрхэлж эрэн сурвалжилагдаж байсныг УИХ-н гишүүн Аюурсайхан зарлаж байсан.
2. Д. Загджавын хувьд улс орнуудын казино хэсэж явдаг байнга казино тоглож явдаг, өөрийнх нь хамаарал бүхий компанийг тендерт ялуулж, шахааг нь авсангүй гэх шалтгаанаар “Оюутолгойн үйл ажиллагааг зогсооно” гэж мэдэгдэл гаргаж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байдаг.
Ийм этгээдүүдийг тусгай чиг үүрэг бүхий байгууллагын даргаар томилсон зэрэг нь нэн хачирхалтай.
Төсвөөс өөр зүйл хоолойгоор нь давахгүй болтлоо цатгалдаж, бялуурсан эдгээр өвгөчүүдээс одоо салах хэрэгтэй.
Албан тушаалыг амин хувьдаа ашигладаг улайрчихсан өвгөдийг албан тушаалаар шагнаж, эрхлүүлээрэй гэж итгэл хүлээлгээгүй гэдгийг ойлгож л байгаа байлгүй дээ...
Хууль бус томилгоог эсэргүүцэх хөдөлгөөн


скачать dle 12.0

Санал болгох