Автомашинаар хүн мөргөж, аминд нь хүрсэн ноцтой осол гарлаа
🕔 2020/07/21 11:16
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Сонсголонгийн замд өчигдөр /2020.07.20/ 19:30 цагийн орчимд явган зорчигч 33 настай М зам тээврийн ослын улмаас амиа алдсан ноцтой хэрэг гарлаа.
Осол хурд хэтрүүлснээс гарсан байж болзошгүй юм байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч жолооч тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явах, явган зорчигчид гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
скачать dle 12.0