Тусгаарлалтад байгаа хэсэг иргэд Шадар сайдад хандан хүсэлт гаргажээ

🕔 2020/07/15 17:05

Тусгаарлалтад байгаа хэсэг иргэдийн зүгээс 4 зүйл бүхий хүсэлтийг цахимаар илгээжээ. Хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэе.

"Монгол Улсын Онцгой Комиссын Шуурхай штабын ажлын хэсэг болон Шадар Сайд Я.Содбаатар танаа хүсэлт гаргах нь
2020.07.13
2020.0708-ны өдрийн Сөүл-УБ чиглэлийн "Тусгай үүргийн нислэг"-ээр ирж ХУД-н "Монголика " зочид буудалд тусгаарлагдаж байгаа 67 иргэдийн зүгээс дараах хүсэлтийг хүргүүлж байна. Үүнд
1. Тусгаарлагдах байрны хугацааг 14 хоног болгон өөрчлөх. Ингэснээр хүний нутагт гацсан иргэддээ 7 хоногийн өмнө тусгаарлагдах байраа чөлөөлж өгөх
2. Тусгаарлагдах байрны 21 хоногийн төлбөр болох 1,050,000 төгрөг төлсөн. Хугацааг 14 хоног болгосон тохиолдолд 7 хоногийн зөрүү төлбөрийг буцаан авахгүй бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах
3. "Ковид-19 "-ийн шинжилгээг Солонгос улсад нэг удаа Монголд ирээд нэг удаа өгсөн бөгөад бүгд эрүүл гарсан. Гурав дахь удаагийн шинжилгээг 11-12 дахь хоног дээр авах
4. Гэрийн нөхцөлд тусгаарлагдах хоногийг 7 хоног болгон өөрчлөх, шаардлагатай гэж үзвэл шинжилгээ авахыг зөвшөөрч байна.
Дэхийн эрүүл мэндийн байгуулгаас тусгаарлах хугацааг 14 хоног гэж заасан бөгөөд энэ хугацааны дагуу тусгаарлаж өгнө үү гэж хүсэж байна.
Хүсэлт гаргасан : Монголика зочид буудалд тусгаарлатанд байгаа 67 иргэдээс." гэжээ.
Дашрамд дурьдахад, ЭМЯ-наас өгсөн мэдээллээр коронавирусын шинж тэмдэг хожуу илэрч байгаа учраас тусгаарлалтын хугацааг сунгасан байдаг. 
Одоогоор дээрх иргэдийн хүсэлтэд Шадар сайд болон Онцгой комиссын зүгээс ямар нэг хариу өгөөгүй байна. скачать dle 12.0

Санал болгох