Шинэ парламентын анхдугаар чуулганы товыг зарлав

🕔 2020/06/30 11:13

Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр байгуулагдсан шинэ парламентын Анхдугаар чуулганы товыг зарлаж зарлиг гаргажээ. Тус зарлигаар чуулган өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-ны 12:00 цагт хуралдахаар болсон бөгөөд шинээр сонгогдсон төрийн түшээд УИХ-ын гишүүний тангараг өргөх юм. 

Анхдугаар чуулганы өмнө буюу 11:00 цагт СЕХ-ны гишүүд Ерөнхийлөгчид сонгуулийн дүн өргөн барина гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдлээ.скачать dle 12.0

Санал болгох