“Сургууль орчмын аюулгүйн бүс” байгуулах хөрөнгө төвлөрүүлэх уриалга гаргав

🕔 2016/03/21 12:50

Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс 2016 онд "Хүүхдийг эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох эрх”-ийг хангах, MNS 6444-2014 "Сургуулийн бүс” стандартыг хэрэгжүүлэх зорилгоор Дархан сумын хоёр сургуульд "Сургууль орчмын аюулгүйн бүс” байгуулахаар төлөвлөж ажлын хэсгийг томилсон.

Монгол улсын стандарт MNS 6444-2014 Сургуулийн бүс техникийн ерөнхий шаардлага”-ыг хэрэгжүүлэхийн тулд явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тусгаарласан хайс, замын тэмдэг, тэмдэглэл, хурд сааруулагч, гэрэл, дохио, хяналтын камер, "School police”-ийг тогтмол ажиллуулах зэрэг шаардлагуудыг хангасан байх ёстой. Дархан сумын 15 дугаар сургууль болон "Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулиудад "Сургууль орчмын аюулгүйн бүс” байгуулахад тус бүрт 57 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Уг төслийг хэрэгжүүлэхэд тус аймагт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг төр,  хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн уриалгыг аймгийн ГХУСАЗЗ гаргалаа.

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох