Марш тактик, спортын цогцолбор тэмцээнээр их ойгоо угтлаа

🕔 2016/03/17 16:45

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Дэд Хурандаа Цагааны ЭНХТӨР

- Юуны өмнө танд Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

- Баярлалаа. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн мэндийг батлан хамгаалах салбарт олон жил, үр бүтээлтэй ажиллаж Дархан хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй албан хаагчдад болон Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, эр цэргийн албан хаагчид, тэдний ар гэрийнхэн, иргэд та бүхэндээ өргөн дэвшүүлье.

- Дархан-Уул аймгийн Цэргийн штабын эрхэм зорилго, ажлын чиг үүргийн талаар товчхон танилцуулах уу?

- Цэргийн штаб нь Батлан хамгаалах хууль, тогтоомж, цэргийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, аймгийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг батлан хамгаалах ашиг сонирхолд нийцүүлэх үндсэн дээр орон нутгийн хамгаалалтад тулгуурласан цэргийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, аймгийн иргэдийн аюулгүй байдлыг найдвартай хангах эрхэм зорилготой. Нутаг дэвсгэртээ тогтоосон журмын дагуу дайчилгаа зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлэн бэлэн байдлыг хангаж, аймаг, сумын Засаг даргын захирамжаар дайчилгааны нөөцийг зохион байгуулалттайгаар ангид татан нийлүүлэх үүрэг бүхий хүн цугларах, техник шилжүүлэх байрыг томилгоожуулан, томилгоот бүрэлдэхүүнтэй сургалт зохион байгуулж, бэлэн байдлыг хангах үүрэгтэйгээр ажилладаг.

- Мөн Цэргийн штабаас цэрэг татлагын ажлыг тогтмол зохион байгуулдаг. Энэ хаврын цэрэг татлага хэзээ эхлэх вэ?

-Хаврын цэрэг татлагын ажил ирэх 4 дүгээр сард зохион байгуулагдана. Сум багуудад цэргийн албанд татагдах 18-25 насны залуусыг цэрэг татлагад бүрэн хамруулах үүргийг өгсөн, бэлтгэл ажлыг хангаж байна.

-Цэргийн насны залуус эрvvл мэндээр тэнцэхгvй, жин бага, бие бялдрын хєгжил сул байна гэж жилийн жилд цэрэг татлагын үеэр яригдах болсон. Ер нь цэргийн насны залуусын бие бялдар ямар байна вэ?

- Цэргийн насны таван хvний нэг нь бие бялдрын хєгжлєєр, гурван хvний нэг нь євчний улмаас цэрэгт тэнцэхгvй болсон нь үнэн. Тэгэхээр иргэд, эцэг эхчүүд маань шүүмжлээд суухаасаа илүү хөвгүүдийнхээ эрүүл мэнд, өсөлт хөгжилд нь анхаарах нь чухал байна. Мөн төрийн бодлогоор ахлах ангийн сурагчдын бие бялдрын хєгжлийг сайжруулах, ЕБС-ийн биеийн тамирын хичээлийн стандарт, агуулгыг шинэчлэн єєрчлєх шаардлагатай байна. Цэргийн албанд тэнцэх бие бялдартай байснаар эх орноо хамгаалахаас эхлээд vндэсний аюулгvй байдал бэхжих, улс орны хєгжил болон залуусын ажил, амьдрал, хичээл сурлагадаа амжилт гаргахад зайлшгvй нєлєєлєх хvчин зvйл нь болно.

-Цэргийн албыг биеэр хаахаас гадна дүйцүүлэн хаадаг болсон. Манай аймгийн залуус дүйцүүлэн хаах хэлбэрийг хэр сонгож байна?

-"Үндсэн хууль”-аар18-25 насны эрчүүд цэргийн алба хаах үүрэгтэй. Цэргийн албыг биеэр болон дүйцүүлэн эсвэл мөнгөн төлбөрөөр дүйцүүлэн хаах боломжтой. 2016 онд Засгийн газраас мөнгөн төлбөрийн хэмжээг 4.807.207 төгрөг байхаар тогтоосон.

-Сүүлийн үед "Оюутан-цэрэг” хөтөлбөрийг иргэд ихээхэн сонирхох болсон. Манай аймгаас энэ хөтөлбөрт хэрхэн хамрагдаж байна вэ?

-Одоогоор манай аймагт тус хөтөлбөр хэрэгжиж эхлээгүй байна. Энэ онд Ховд, Дорнод, Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа. Ер нь "Оюутан-цэрэг” хөтөлбөр оюутан хүнд олон боломж олгож байгаа. Энэ боломжийг яаж ашиглах нь тэр хувь хүний асуудал юм. Тухайлбал, оюутанд цаг хугацаа, эдийн засгийн маш их ач холбогдолтой төдийгүй олон хөнгөлөлт, бас хариуцлага ногдож байгаа. Өөрөөр хэлбэл, суралцах хугацаандаа иргэний үндсэн үүргээ биелүүлж, цэргийн алба хаачихна. Төрийн албанд орж ажиллах эрх нээгдэнэ. Түүнчлэн гадаадын цэргийн их, дээд сургуульд суралцах сонгон шалгаруулалтанд оролцох, дайчилгааны нөөцийн мэргэжлийн бэлтгэл болон бэлтгэл офицеруудын сургалтанд хамрагдах боломжтой болно. Амжилттай суралцаад, Энхийг сахиулах олон улсын ажиллагаанд оролцохыг үгүйсгэхгүй юм.

-Танай штабын зүгээс ирээдүйн цэрэг эрсийг бэлтгэх чиглэлээр авч хэрэгжүүлдэг уламжлалт ажлууд байгаа юу?

-Аймгийн Засаг даргын нэрэмжит ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагддаг марш тактикийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон явуулдаг. Энэ жилийн хувьд ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулахад Элсэлтийн ерөнхий шалгалт давхцаж байгаа тул ирэх намар зохион байгуулахаар 2016 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан. Уг тэмцээний зорилго нь Батлан хамгаалахын их сургууль, болон Хууль сахиулахын их сургуульд элсэн суралцах сонирхолтой хүүхдүүдийг хамруулдагаараа онцлог. Тиймдээ ч уг тэмцээний нэршил Дөл байсныг "Би ирээдүйн офицер” болгон өөрчилсөн. Саяхан цэргийн шинэчилсэн бүртгэл явагдаж дууссан. Ямар дүн харагдаж байна вэ? Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, "Цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах журам”, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг 2015 оны сүүлчээр эхлүүлж 2016 оны 1 дүгээр сарын 15 нд дуусгасан. Энэ удаагийн цэргийн шинэчилсэн тоо бүртгэл аймгийн хэмжээнд 94 хувьтай явагдсан. Сумдууд маань маш идэвхитэй оролцож, шинэчилсэн бүртгэлийн дүн өмнөх оноос 0,5 хувиар өссөн дүнтэй гарсан.

Хугацаат цэргийн албанаас халагдсан дайчдад хандсан ямар ажлууд хийгддэг вэ?

Хугацаат цэргийн албаа хааж халагдсан дайчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор аймгийн ЗДТГ, Халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Нээлттэй ахлах сургууль, Хамгаалалтын албад, Дархан-Өргөө, МСҮТ зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй хамтран мэргэжил олгох сургалтанд хамруулах, гэрээт цэргийн алба сурталчлах, ажлын байранд захиалга авах, суурь болон ерөнхий боловсрол олгох сургалтуудын талаар танилцуулах ажлыг 2 удаа зохион байгуулсан. Мөн цэргийн албанаас халагдсан дайчдыг ажлын байранд зуучлан 200 гаруй дайчинг мэргэжил олгох сургалтанд хамрууллаа. Тус сургалтын үр дүнд 2015 оны 11 дүгээр сарын байдлаар халагдсан дайчдын 50 гаруй хувь нь байнгын болон түр ажлын байртай болж, 10 гаруй хувь нь их дээд сургуульд элсэн суралцаж, 5 % нь гэрээт цэргийн албанд элсэж 30-аад хувь Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлэн ажлын байр идэвхитэй хайж байна. Үүнээс гадна сум, багийн Засаг дарга нартай хамтран хугацаат цэргийн алба хааж буй иргэдийн ар гэрт анхаарал халамж тавих, тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж явуулсны үр дүнд 2015 онд цэрэгт явсан иргэдийн ар гэрийг нийгмийн халамж , тусламж дэмжлэг, үйлчилгээнд хамруулж байна.

-Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн хүрээнд аймгийн Цэргийн штабаас ямар ажлуудыг зохион байгуулж байна?

-Дархан-Уул аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, буудлага, марш тактикийн аварга тасаг шалгаруулах спортын цогцолбор тэмцээнийг нэгдсэн удирдамжийн дагуу зохион байгуулж байна. Мөн Монгол улсад Хурандаа цол бий болсоны 80 жилийн ойн хүрээнд Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч буй 17 Хурандааг аймгийн удирдлагууд, Цэргийн штабаас хүлээн авч хүндэтгэл үзүүлэн санал солилцлоо.

-Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэе. Баярын өдрийг үр дүнтэй сайхан тэмдэглэж өнгөрүүлээрэй.

-Баярлалаа.

Ярилцсан Х.Соёл-Эрдэнэ

Эх сурвалж: http://darkhan.gov.mn/скачать dle 12.0

Санал болгох