Тайландад гацсан 150 орчим иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргалаа

🕔 2020/06/04 19:43
Тайланд улсад гацсан иргэдийн ар гэрийнхэн өнөөдөр (2020.06.04) ОБЕГ-ын гадаа жагсаал хийлээ.

Жагсаалд оролцож буй иргэд "Тайландад гацсан 160 гаруй иргэн эх орондоо буцах хүсэлт гаргасан. Иргэдийн ихэнх нь богино хугацаагаар буюу эмчилгээ хийлгэх, тэмцээн уралдаанд оролцох, сургалтад хамрагдах зорилгоор Тайландад очсон хүмүүс тул зөвхөн Тайланд төдийгүй Зүүн Азийн орнуудад гацсан иргэдийг татаж, Бангкок руу шууд нислэг хийж өгөхийг хүсэж байна" гэж байр сууриа илэрхийллээ. 

Зүүн өмнөд Азийн орнуудаас ирэх иргэдийг Сөүл, Токиогоор дамжуулан авна гэж төлөвлөж байгаа ч Япон, Өмнөд Солонгосоос 500 орчим иргэнийг татсаны дараа нислэг хийгдэхээр байгаа тул цаг хугацаа удаан байна гэж Тайландад гацсан иргэдийн ар гэрийнхэн мэдэгдлээ. 

Тайландад гацсан 150 орчим иргэн эх орондоо ирэх хүсэлтэй байгаа юм.

Энэ талаар ТВ8 телевизийн "ТОЛЬ" мэдээллийн хөтөлбөр онцолжээ. Мэдээллийг ВИДЕО хэсгээс үзнэ үү. 
скачать dle 12.0

Санал болгох