Хятадын Засгийн газар ажлын тайлангаа танилцуулжээ

🕔 2020/05/26 11:51
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 22-ны өдөр Засгийн газрын ажлын тайланг танилцуулсан байна. Түүний тайлангаас онцлох ажлуудыг дурдвал:

1. 2019, 2020 онд хийсэн ажлын тойм
ДНБ нь 99.1 их наяд юаньд хүрч, 6.1 хувиар өсчээ.

Цар тахлын халдварыг харьцангуй богино хугацаанд үр дүнтэй хяналтдаа авч, ард түмний суурь амьдралыг хамгаалсан нь маш хүнд хэцүү ажил байсан юм.

Олон нийтийн эрүүл мэндийн яаралтай тусламжийн менежмент олон сул талтай байна.

2. Энэ жилийн чухал зорилтууд
Жилийн эдийн засгийн өсөлтийн талаар тодорхой зорилт дэвшүүлээгүй.

Хотын ажил эрхлэлт есөн сая гаруй хүнээр нэмэгдэж, хотын ажилгүйдлийн түвшин 6  орчим хувьтай байлаа.

Одоогийн жишгийн дагуу хөдөөгийн бүх ядуу хүмүүсийг ядуурлаас гаргаж, ядууралд нэрвэгдсэн бүх "шян"-ийг ядуурлаас ангижруулна.

3. Энэ жилийн гол ажлын нэг хэсэг
Төсвийн идэвхтэй бодлогыг илүү идэвхтэй хэрэгжүүлнэ.

Тогтвортой мөнгөний бодлогыг илүү уян хатан, оновчтой байлгана.

"14-р таван жилийн төлөвлөгөө" -г боловсруулна.

Халдварт өвчний эсрэг: Урьдчилан сэргийлэх, хянах чадварыг эрс сайжруулж, дахин тархахаас урьдчилан сэргийлэх болно. Хүбэй мужийн хөгжлийг дэмжих багц бодлогыг хэрэгжүүлнэ.

Санхүү: Төсвийн алдагдал өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нэг их наяд юаниар нэмэгдэж,  халдварт өвчний эсрэг нэг их наяд юаний тусгай бонд гаргана.

Татвар бууруулах: Аж ахуйн нэгжүүдэд бүтэн жилийн турш 2.5 их наяд юаний татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж тооцоолж байна.

Ажлын байраар хангах: Ажлын байрын үндэслэлгүй хязгаарлалтыг цэвэрлэж, ажил олголтыг дэмжих арга хэмжээ хэрэгжүүлнэ.

Инноваци: Инновацийн шинэчлэлийн цогц туршилтуудыг шинэ шатанд гүнзгийрүүлэх

Хэрэглээ: Цахим худалдааг дэмжиж, хөдөө орон нутагт шуурхай хүргэлт хийнэ. 5G программуудыг өргөжүүлнэ.

Хөрөнгө оруулалт: Орон нутгийн засаг захиргааны тусгай бонд гаргахад 3.75 их наяд юань,  Төвийн төсөвт 600 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийнэ.

Мөнгөний гүйлгээ: Томоохон арилжааны банкуудын жижиг, бичил аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн өсөлтийг 40 хувиас дээш байлгана.

Ядуурлыг бууруулах: Одоо байгаа ядууралд нэрвэгдсэн шяниуд, тосгонуудыг ядуурлаас гаргах ажлын эрчмийг нэмэгдүүлнэ.

Хөдөө аж ахуй: 80 сая мү /1мү=1.5га/ шинэ өндөр стандартын тариалангийн талбай гаргана.

Боловсрол: Хөдөө орон нутаг, ядуу бүс нутагт коллеж, их дээд сургуулийн элсэлтийн  хүрээг өргөжүүлнэ.

Нийгмийн баталгаа: Нийгмийн баталгааны доод түвшний баталгааны цар хүрээг өргөжүүлж, хот, хөдөөгийн амьдрал бэрхшээлтэй айл өрхийг бүрэн хамруулна.

Нээлт: Экспоны гуравдугаар форумыг зохион байгуулна. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны эхний шатны хэлэлцээрийг хамтран хэрэгжүүлнэ.

Хонконг, Макао, Тайвань: Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай засаг захиргааны бүсийн хууль эрх зүй, сахиулах механизмыг боловсруулж, сайжруулна.

Эх сурвалж: xinhuanet.com


скачать dle 12.0

Санал болгох