Дархан-Уул аймагт Улаанбурханы өвчлөл 839-д хүрлээ

🕔 2016/03/17 08:36

Энэ сарын 15-ны байдлаар Дархан-Уул аймагт Улаанбурханы өвчлөлийн 839 дэхь тохиолдол бүртгэгджээ. Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Халдвартын тасагт 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 11 нь насанд хүрэгчид, 44 бага насны хүүхэд байна.

ШШГЕГ-ын харьяа Хорих 435 дугаар ангид Улаанбурханы тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулж аймгийн Эрүүл Мэндийн газраас томилогдсон эмч нарын баг   голомтод ажиллаж тус ангийн албан хаагчид болон хоригдлуудад Тархвар судлалын заалтаар дархлаажуулалт хийж байгаа юм байна. Мөн ЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн төвөөс тус аймгийн төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдад "Улаанбурханы өвчлөлөөс урьдчилан сэргийлэх” тухай зөвлөгөө өгч эхлэжээ. Эхлээд аймгийн ЗДТГ-ын ажилтнуудад ЭМГ-ын НЭМТ-ийн дарга С.Энхжаргал уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, илрэх шинж тэмдэг, өвчилсөн тохиолдолд авах арга хэмжээ, дархлаажуулалтыг хэрхэн хийх зэрэг эрүүл мэндийн зөвлөгөө өгөөд "Дархан-Уул аймагт мягмар гараг буюу 15-ны байдлаар аймгийн хэмжээнд 839 дэхь тохиолдол бүртгэгдлээ” гэв .

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох