Залуу бөх Б.Бат-Эрдэнэ түрүүлж Сумын Заан цол хүртэв


Хүчит бөхийн барилдааныг оноолтоор зохион байгуулж Дархан-Уул аймгийн Хонгор сумын харъяат залуу бөх Б.Бат-Эрдэнэ түрүүлж Сумын Заан цол хүртсэн бол үзүүрлэсэн Дархан-Уул аймгийн Хонгор сумын харъяат залуу бөх М.Даваахүү Сумын Харцага цол, Шөвгийн дөрөвт үлдсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харъяат залуу бөх Н.Гарьдмагнай, Дархан-Уул аймгийн Дархан сумын харъяат залуу бөх Б.Мөнх-Оргил нар Сумын начин цол хүртлээ.
Мөн өсвөрийн хүүхдийн барилдааныг 10 хүртэлх нас, 11-13 нас, 14-17 нас гэсэн 3 насны ангилалаар зохион байгуулахад тус бүрт 32 хүүхэд барилдаж наадамчин олныг баясгалаа.
Монгол Улсад Атар газар эзэмшсэний болон Дархан сангийн аж ахуй-Хонгор сум байгуулагдсан түүхт 60 жилийн баяр наадам энэ өдөр эхлэх бөгөөд хүчит 128 бөх барилдах ажээ.