Гэр бүлийн өдрөөр 10 өрх өргөө цагаан гэртээ боллоо

Энэ өдөр Дархан сумын 1, 2, 3, 5, 6, 7,15, Малчин багийн зорилтот бүлгийн өрхүүд хамрагдсан бөгөөд эдгээр айл өрх нь олон хүүхэдтэй, өрх толгойлсон, гэр орон нь галд шатсан зэргийг багийн засаг дарга болон ХХҮГ-ын судалгаанаас үндэслэн олгожээ.
Гэр олгох үйл ажиллагаа энэ сарын 24-ний өдөр үргэлжлэн явагдах бөгөөд нэмж 6 өрхийг гэртэй болгохоор судалгаа хийгдэж байгаа аж.
Өнгөрсөн хугацаанд 12 өрхөд гэр олгосон бөгөөд энэхүү ажлын үргэлжлэл энэ юм.
Гэр бүлийн цаана хүүхдийн хөгжил хамгаалал, тухайн өрхийн эдийн засгийн асуудал яригдаж байгаа бөгөөд эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа өрхүүд гэртэй болсноор хүүхдүүд нь тав тухтай орчинд хөгжих боломжтой болж, эцэг эхчүүд нь эдийн засгаа нэмэгдүүлэх давуу талтай болно гэж аймгийн ХГБЗХГ-ын дарга О.Амгалан энэ үеэр онцолсон.
Аймгийн засаг даргын тамгын газар Дэлхийн зөнДархан “Хүүхдийн төлөөх орон нутаг” хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд 2019 онд нийтдээ 50 өрхөд 5 ханатай иж бүрэн гэр олгохоор төлөвлөн ажиллаж байна.