“Авьяаслаг удмынхан” урлагийн анхдугаар наадам болно

Наадмын эхний шатны шалгаруулалтыг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Орхон, Хонгор, Шарын гол сумдын ард иргэдийн дунд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дархан сумын оролцогчдийн тухайд хуучин Дарханы бүс буюу 1-8-р баг Оюуны Ирээдүй Цогцолборын “А” байр, Шинэ Дарханы бүс буюу 9-18-р багуудыг 9-р сургуулийн урлаг зааланд дээрх өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.
Анхан шатны шалгаруулалтаас тодорсон шилдэг гэр бүлүүд дараагийн шат буюу 2 дугаар хэсэгт өрсөлдөх эрхтэй болох аж.Хоёрдугаар шатны шалгаруулалтыг Залуучууд театрын их танхимд 2019 оны 05 дугаар сарын 18,19-ны өдрүүдэд зохион байгуулж эцсийн шатанд оролцох оролцогчдыг шалгаруулах ажээ.
Шагналтнуудын нэгдсэн Гала тоглолт 2019 оны 05 дугаар сарын 31- ны өдөр Залуучууд театрт болно гэж аймгийн БСУГ-ын мэргэжилтэн С.Нарангэрэл мэдэгдлээ..
“Авьяаслаг удмынхан” урлагийн наадмын бүртгэлийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 09.00-18.00 цагуудад Орхон, Хонгор, Шарын гол сумдын иргэдийг Соёлын төвд бүртгэх бол Дархан сумын оролцогчид Боловсрол Соёл Урлагийн Газарт бүртгүүлэх ажээ.Наадмын удирдамж болон дэлгэрэнгүй мэдээллийг 99059395дугаараас тодруулахаас гадна БСУГ-т очиж өөрийн биеэр авах боломжтой ажээ.
Гэр бүлийг дэмжих жилийн хүрээнд хийгдэж буй аймгийн хэмжээнд, өрх бүрт чиглэгдсэн урлагийн наадамд идэвхитэй оролцохыг уриалж байна.