Өсвөрийн сумочдын олон хотын тэмцээн болов
Хийн түлшний анхдагч Дашваанжил ХХК-ийн нэрэмжит өсвөрийн Сумо бөхийн олон хотын нээлттэй тэмцээн боллоо.Тус тэмцээнд Хөвсгөл, Баянхонгор, Төв, Сэлэнгэ, Булган Дархан-Уул зэрэг 10 гаруй аймгийн 88 тамирчин 5 насны ангилалд өрсөлджээ.Тодруулбал 9 нас хүртэлх 10-11 нас ,12-13 нас, 14-15 нас ,16-17 нас хүртэлх гэсэн 5 насны ангилалаар барилдсан аж.
Тэмцээнийг Монголын Сумо бөхийн холбоо, Дархан-Уул аймгийн Сумо бөхийн холбоо, ЗДТГ, БТСГ Дашваанжил ХХК хамтран зохио байгуулжээ.
Хүүхэд багачуудыг спортоор хичээллүүлэх, түүнчлэн өөрийн сонирхолтой спортоороо хичээллэж амжилт гаргахад нь дэмжлэг үзүүлэх, тэдний насанд тохирсон тэмцээн уралдаануудыг зохион байгуулахад Дашваанжил ХХК ямагт дэмжин ажилладаг ажээ.Түүний нэг нь энэхүү өсвөрийн Сумо бөхийн олон хотын аварга шалгаруулах тэмцээн аж.
Олон хотын тэмцээнээс шалгарсан тамирчид Улаанбаатар хотноо “Зориг” сангийн нэрэмжит тэмцээнд оролцох эрхтэй болох аж.Хэрвээ Улсын тэмцээнд амжилт үзүүлж эхний байруудад шалгарсан тохиолдолд Япон улс руу явж сургалтад хамрагдах, сумо бөхийн бэлтгэл хийж бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд оролцож ажээ.
Сумо бөх нь дандаа урагш давшиж барилддаг, тэсвэр хатуужилтай болгодог гэдгийг аймгийн БТСГ-ын дарга Н.Батлав онцлов.
Цаашид сар бүр аймгуудын өсвөрийн сумочдын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн аж.