Аймгийнхаа нэрийг улсдаа гаргаад ирсэн тамирчдад хүндэтгэл үзүүллээ
Монголын бүх ард түмний өвлийн спортын 15 дугаар их наадам 2019 оны 03 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болсон.Тус наадамд аймгаа төлөөлөн оролцсон баг тамирчдыг аймгийн засаг даргын орлогч А.Түвшинбат хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Бүх ард түмний өвоийн спортын 15 дугаар наадамд цанын төрлөөр Дархан сумын 4 дүгээр сургуулийн сурагч Э.Энхсайхан оролцож 2алт, 4 хүрэл, 2 мөнгөн медаль хүртэж 2020 онд Швейцар улсад болох Залуучуудын олимпт оролцох эрхээ авчээ.
Мөн Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн тамирчин Э.Мөнх-Эрдэнэ цанын төрлөөр 2 хүрэл медаль хүртсэн аж.
Түүнчлэн Монголын хүүхдийн спортын VI наадмын өвлийн төрлийн шигшээ тэмцээн Улаанбаатар хотын “Скай резорт” цанын баазад 2019 оны 03 дугаар сарын нэгнээс гуравны өдрүүдэд болжээ.Тус тэмцээнд манай аймгаас тэшүүрийн төрөлд Г.Бат-Ундрал оролцож 2 мөнгөн медаль авсан бол Н.Нандинцэцэг алтан медалийн эзэн болсон байна. Тус тамчирчдад аймгийн удирдлагууд болон аймгийн БТСГ-ын дарга Н.Батлав нар хүлээн авч баг тамирчд, дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүллээ.Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадам гүйлтийн цана, гүйлтийн тэшүүр, шорт трек, хоккейн төрлүүд багтсан бол сонголтоор биатлон болон уулын цана нэмэгджээ. Энэ жилийн Монголын бүх ард түмний өвлийн спортын наадмын онцлог нь Хоккэйн төрөл анх удаа нэмэгдсэнээрээ онцлог байжээ.