Хамт олноороо нэг өдрийн цалингаа хандивлаж 3 ажилчиндаа гэр бэлэглэв
Дархан-Ус суваг ХК-ийн нийт ажилчид хүмүүнлэгийн “ТУС” төвийн аянд нэгдэж нэг өдрийн цалингаараа байгууллагадаа олон жил ажилласан 3 ажилтандаа өргөө цагаан гэр авч өгчээ.
“Дүүрэн сэтгэл” ТББ-ын дэргэдэх “Тус-төв”-ийн үйл ажиллагаанд нэгдэж бүх ажилчид нэг өдрийн цалингаа хандивлаж түрээсийн байранд амьдардаг, ам бүл олон гурван ажилтандаа 5 ханатай гэр бэлэглэж Тус төвийн үйл ажиллагааг дэмжин оролцжээ.
Байгууллагынхаа нийт ажилчдын сэтгэл шингэсэн хандивын гэрийг
Дархан-Ус суваг ХК-ийн Усан хангамжийн албаны засварчнаар 35 дахь жилдээ ажиллаж байгаа Ц. Баттдорж, Орон сууцны албаны засварчнаар 12 дахь жилдээ ажиллаж байгаа Ж. Батцэнгэл, Нийтлэг үйлчилгээний албанд үйлчлэгчээр 11 дэхь жилдээ ажиллаж байгаа С. Ганцэцэг авчээ.
Дархан-Ус суваг ХК нийт 200 гаруй ажилтантай.Эдгээр ажилчид өөрсдийн сайн дурын үндсэн дээр нэг өдрийн цалингаа хандивлаж зургаан сая зургаан зуун мянган төгрөгийг цуглуулсан аж.
Тус компанийн ажилчдын төлөөлөл П.Юра хэлэхдээ: Тусалъя гэвэл заавал алсад байгаа нэгэнд бус дэргэдээ байгаагаа эхлээд судлах хэрэгтэй.Магадгүй хамт ажиллаж байгаа нэгэнд чинь тус хэрэг болсон бол ганцаараа тус болж чадахгүй бол хамт олноороо нэгдэн туслаж болдог гэдгийг манай байгууллагын хамт олон харуулж чадлаа гэсэн юм.
Ийнхүү Дархан-Ус суваг ХК-ийн хамт олон нэг өдрийн цалингийн хандиваараа гурван ажилтанаа өргөө цагаан гэртээ болгов.