“Гэрлэх ёслолын өргөө”-ний үйл ажиллагааг эрхлэх сонгон шалгаруулалтыг зарлажээ

🕔 2019/03/02 15:47
2019 оныг Дархан-Уул аймгийн хэмжээнд Гэр бүлийг дэмжих жил болгон зарласан. Үүний хүрээнд гэр бүлийн бат бэх, ариун нандин чанарыг хадгалах, хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсч торних зэрэгт анхаарлаа хандуулж тэдгээрт чиглэгдсэн ажлуудыг жилийн турш шат дараатайгаар хийх болсны нэг нь Гэрлэх ёслолын өргөө юм.
Тэгвэл ирэх сард ашиглалтад орох гэрлэх ёслолын өргөөний үйл ажиллагаа эрхлэх иргэн, ААНБ-уудын дунд нээлттэй шалгаруулалтыг зарлажээ.Шалгаруулалтад тавигдах шаардлагыг бүрэн эхээр оруулав
Сонгон шалгаруулалтын нэр: Дархан-Уул аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Гэрлэх ёслолын өргөө”-ний үйл ажиллагааг архлэх ААНБ, ТББ, иргэдийг сонгон шалгаруулах
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт
Материал хүлээн авах хаяг: Орон нутгийн өмчийн газар /Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын 105 тоот өрөө/
Материал нээх хугацаа, хаяг: 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагт, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын 105 тоот өрөө
Талбай түрээслүүлэх үнийн доод хэмжээ: Үйлчилгээ /1м.кв/: 4000 төгрөг 
Сонгон шалгаруулалтанд оролцохоор сонирхож буй этгээд нь урилгад заагдсан сонгон шалгаруулалтын баримт бичиг /техникийн тодорхойлолт/ авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 20,000 /хорин мянган/ төгрөгийн төлбөрийг /Дархан, орон нутгийн өмчийн газрын 100190051424 тоот дансанд/ тушаана.
Шалгуур үзүүлэлт:
1.Нийгэмд үйлчлэх үйл ажиллагааг эрхлэн явуулах.
2.Гэр бүлийн болон монгол өв уламжлалын ёс заншил, удам, ургийн талаар сургалт сурталчилгаа 1-оос доошгүй жил зохион байгуулах.
3.Гэрлэх ёслолын үйл ажиллагааны талаар бүрэн мэдлэг, чадвартай, гэрлэх ёслолыг хөтлөн явуулах болон бусад арга хэмжээг зохион байгуулах чадвартай байх. 
4.Угийн бичгийн хөтлөх арга зүйн мэдлэгтэй байх.
“Гэрлэх ёслолын өргөө”-ний үйл ажиллагааг эрхлэх ААНБ, ТББ, иргэдэд дараах шаардлагыг хангасан байх:
1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ 
2. Иргэн бол иргэний үнэмлэх
3. Татвар, Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт
4. Үйл ажиллагааны талаарх товч танилцуулга /өмнө нь хийж гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын талаарх мэдээлэл, гэрээнүүдийг хавсаргах/
5. Талбай түрээслэх үнийн санал
6. Хүний нөөцийн мэдээлэл
7. Санхүүгийн чадварыг нотлох баримт /үйл ажиллагаа эрхлэхэд шаардах хөрөнгийн баталгаа 5 сая хүртэл / 
Материалыг зарласан хугацаанд, битүүмжилсэн хэлбэрээр, байгууллагын нэр, өөрийн аж ахуйн нэгжийн нэр тус бүрийг тодорхой бичиж ирүүлнэ үү? Гэж шалгаруулалтын материалд заажээ.
Нэмэлт тодруулгыг Дархан-Уул аймаг Дархан сум, 14 дүгээр баг аймгийн Засаг даргын Тамгын газрын байр 105, тоот өрөө болон 7037-0144, 99370718 дугааруудаас лавлах боломжтой гэж мэдэгдлээ.
скачать dle 12.0

Санал болгох