Худалдааны төвийн үйл ажиллагаа эхэллээ

🕔 2019/02/26 01:55
Гар дээрээс төмс, хүнсний ногоо, сүү цагаан идээ худалдаалдаг байсан иргэдийг төвлөрсөн цэгээс худалдаа эрхлэх асуудал өнөөдөр биелэлээ оллоо.
Тодруулбал Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2018 оны сүүлээр баригдаж дууссан худалдаа төвийн барилга тогтсон эзэнтэй болж тогтмол үйл ажиллагаа явуулж эхлэв.
80-100 ажлын байр бий болгох боломжтой уг худалдааны төвд бүтээгдэхүүн худалдан борлуулах лангуу тавиурыг суурилуулах, түрээслэгчдийг бүртгэх, сонгон шалгаруулах зэрэг бэлтгэл ажлууд өнгөрөгч 1 дүгээр сарын 22-оос энэ сарын 22-ны өдрүүдэд явагдаж өнөөдөр албан ёсоор үүд хаалгаа нээн, үйл ажиллагаа нь эхэлсэн аж.Тохилог дулаахан орчинд жилийн 4 улиралын турш худалдаа үйлчилгээ эрхлэх боломжийг нээж өгсөнд аймаг орон нутгийн удирдлагуудад худалдаа эрхлэгчид талархлаа илэрхийлж байлаа.
Энэхүү бүтээн байгуулалт хийгээд ажлын байрыг бий болгох ажил нь аймаг, сумын Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төдийгүй гар дээрээс төмс хүнсний ногоо худалдан борлуулдаг иргэдийг жилийн 4 улирал харгалзахгүйгээр тогтмол ажлын байраар хангах зорилт тусгагдсан ажээ.
Үүний хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Орон нутгийн төсвийн 340 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүнсний ногоо, цагаан идээний төвлөрсөн Худалдааны төв баригдаж ашиглалтад орсон нь энэ аж.
Тус худалдааны төв нээгдсэнээр бидний хэлж сурсанаар ченжийн гар дамжихгүйгээр малчин, тариаланчдаас шууд худалдаа хийх боломж бүрдэж байгаа юм.Үнийн хөөрөгдөл олон хүний гар дамжиж чанар, эрүүл ахуйн шаардлага алдагдах зэрэг нь арилна гэж холбогдох мэргэжлийн байгуулгын төлөөлөл онцолж байлаа.
Одоогоор худалдаа эрхлэгчдийн 60 гаруй хувь нь үйл ажиллагаагаа эхэлсэн аж.Эдгээр худалдаа эрхлэгчид нь заавал өөрсдөө төмс, хүнсний ногоо тариалдаг, мал бүхий иргэд байхаар гэрээнд тусгагдсан нь шууд худалдаа хийх боложмийг бүрдүүлсэн ажээ.
скачать dle 12.0

Санал болгох