“Оюутан цэрэг”-ийн бүртгэл ирэх сарын нэгэнд эхэлнэ

🕔 2019/02/20 01:25
Цаг үеийн асуудлаар аймгийн ЗДТГ-ын цэргийн штабаас мэдээлэл хийв.Энэ жил “Оюутан цэрэг”-т хамрагдах хүсэлтэй оюутнууд цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдахыг хүсвэл ирэх сарын 01-12-ны өдрүүдэд бүртгүүлэх аж.
“Оюутан цэрэг”-т хамрагдахыг хүсвэл суралцаж буй сургуулийнхаа оюутны зөвлөлдөө бүртгүүлэх ажээ.
Бүртгүүлэхэд дараах бичиш баримтууд шаардагдах аж.
1. Иргэний цахим үнэмлэх
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх 
3. Оюутны үнэмлэх
4. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
5. Сургуулийн тодорхойлолт /сургуулийн захиргаанаас “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрлийн хамт/
6. Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8-аас дээш байх/
7. Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл
8. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, 
9. Шээсний ерөнхий шинжилгээ, 
10. Биохимийн шинжилгээ (элэг, бөөрний үйл ажиллагаа, глюкоз), 
11. БЗДХ, 
12. Элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээ, 
13. Цээжний рентген шинжилгээ (техник, хэрэгсэл боломжгүй тохиолдолд уушигны флюр), 
14. Зүрхний цахилгаан бичлэг, 
15. Хэвлийн чанд авиан оношилгоо хийлгэн оношилгоо хийлгэсэн байх шаардлагатай аж.
Мөн 18 настай оюутан нь 2001 оны 04 дүгээр сарын 01-нээс өмнө төрсөн байх ёстой гэнэ.



скачать dle 12.0

Санал болгох