ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд 100 хувь хүлээн авлаа
🕔 2019/02/15 14:12
Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөлчдийн хурлын тэргүүлэгчдийн /ИТХТ/ажлын албанд ХАСХОМ /хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг/ гаргавал зохих нийт 148 албан тушаалтан мэдүүлэг өгөхөөс хуулийн хугацаанд багтаан 100 хувь гаргуулан авч, хянаж, баталгаажуулалтыг хийж ажиллажээ.
Аймгийг ИТХТ-ийн ажлын албанд зөвхөнаймаг, сумын засаг дарга орлогч дарга, багийн дарга, иргэдийн хурлын төлөөлөгчид, хурлийн нарийн бичгийн дарга нар, ахлах ажилтан ХАСХОМ өгдөг.
Харин энэ жилээс эхлэн “Дархан арьс ширний цогцолбор” ОНӨХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн /ТУЗ/гишүүд өгдөг болсон ажээ.
Тус ХАСХОМ-ийг жил бүрийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хоёрдугаар сарын 15ны хооронд өгөх ёстой аж.
Аймгийн ИТХТ-ийн ажлын алба нь ХАСХОМ-ийг тасралтгүй 12 дахь жилдээ авч байна.
Энэ жил болон урд өмнө нь ямар нэгэн зөрчил гарч байгаагүй төдийгүй бүрдүүлэлтийн үйл ажиллагааг зөв зохион байгуулалттай хийж хэвшсэн гэж аймгийн ИТХТ-ийн ажлын албанаас мэдээлэв.
скачать dle 12.0