Дарханд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжиж үндэсний үйлдвэрлэлээ сонгохыг уриаллаа

Тус дэлгүүрп үндэсний өв соёлыг уламжилсан эсгий урлал, Монгол гутал, Монгол гэрийн эдлэл хэрэглэл,эмээл, хазаар, гар урлалын бүтээгдэхүүн зэрэг зүйл худалдаалдаг аж.
Дарханд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо, Дархан сумын ЗДТГ, аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газар, МХГ, Стандар Хэмжилзүйнхэлтэс, Хүнс Хөдөөаж ахуйн газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудаас Дарханчууддаа хандан уриалга гаргалаа.
Тус холбооны зүгээс иргэн таныг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж өөрсдийн худалдан авалтаараа хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн эргэлтийг нь сайжруулах чинээгээр дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний чанар сайжрах, улмаар үнийн хувьд ч уян хатан болох нөхцөл нэмэгдэнэ гэдгийг онцлон уриаллаа.
Иргэдийн дунд хэдийгээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хүсэл эрмэлзлэл байдаг ч бараа бүтээгдэхүүний нэр төрөл харьцангуй цөөн, чанаргүй бөгөөд үнэ өртөг өндөр байдаг гэсэн гомдол шүүмжлэл байдгийг тэд нуусангүй.

Зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийн урлаж бүтээсэн тэр дундаа Дарханы өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг Дарханд үйлдвэрлэв дэлгүүр нь байгуулагдсан цагаасаа хойш 3 жилийн болсон аж.
Энэ хугацаанд олон төрлийн 500 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг цэгээс борлуулж төвлөрөлийг бий болгосон ажээ.
Өрхийн хэмжээндээ үйлдвэрлэл эрхэлдэг 150 гаруй иргэн бүтээгдэхүүнээ нийлүүлж, тэр чинээгээрээ олон айл өрхийн орлогыг бүрдүүлэхэд “Дарханд үлйдвэрлэв” дэлгүүрийн зорилго оршдог аж.
Тиймээс иргэн таны өнөөдөр оруулж байгаа хувь нэмэр маргаашийн үндэсний үйлдвэрлэлийн эргэлтийг нэмэгдүүлэх гол хөшүүрэг болох юм.