ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ НАЙМАН ТӨРЛИЙН УНДАА

🕔 2019/01/28 13:10

ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ НАЙМАН ТӨРЛИЙН УНДАА

 

Бидний бие организмд тустай жирийн усыг бүрэн орлох "шидэт ундаа" байхгүй гэх. Ус бол амьдралын гол тэтгэгч ундаа хэдий ч хvний бие организмд тустай олон тооны эрдэс бодисыг агуулсан ундаанууд бий. Энэ бол ногоон цай, сүү, жүржийн шүүс зэрэг юм.


Ногоон цай

Ногоон цайг тогтмол ууснаар хорт хавдар, остеопороз, зүрх судасны євчин тусах магадлал эрс буурдаг. Ногоон цай нь хүний бие организмыг хөгшрvvлж өвчлvvлдэг чөлөөт радикалуудыг саармагжуулж, хортой нөлөөнөөс эд эсийг хамгаалдаг аминдэмүүд, полифинол, флавоноидуудыг их хэмжээгээр агуулдаг юм. Ногоон цайнд бас шүдэнд эерэг сайн үйлчлэлтэй, ясыг бэхжүүлэгч фтор агуулагдана. Ямар ч калоргүй.

Гаатай цай

Гаатай цай нь ходоодны хямралыг арилгахад тустайн дээр хатгалт өвдөлтийг намжаан, ходоод гэдэсний замын үйл явц, хоол боловсруулах үйл ажиллагаанд тусалдаг. Гаа нь булчин, булчинд ачаалал өгөх үед vvсдэг өвдөлтийг намдааж, булчин агшихын эсрэг үйлчлэл үзүүлдэг юм. Гаатай цай нь ямар ч калоргүй.

Нэг хувийн тослогтой сүү

Сүү нь хүнд нүүрс ус, уураг, бага зэрэг тослог агуулдаг. Тиймээс хүний биед шингэх явц удаан тул үхугацааны туршид цатгалан байдлыг мэдэрдэг. Хүнд нүүрс усын тусламжтайгаар цусан дахь сахарын түвшин тогтвортой байна. Сүүнд кальци нь Д амин дэмийн хамт агуулагдах тул амархан шингэдэг. Ялангуяа кальци нь эд эсийн доторх тослогийг шатааж, үр дvнд нь биеийн жинг бууруулж, тогтвортой байлгадаг. Нэг стакан буюу 250 гр сүүнд 120 калор байна.

Шошийн сүү

Шошийн сүү нь зvрх судасны өвчин тусах эрсдлийг бууруулдаг сайн талтай. Шошийн сүүнд агуулагдах уураг, сэмэрдэс цуулдас нь "муу" хлостерин, триглицеридын түвшинг бууруулдаг. Гэхдээ шошийн сүүг дагнан уувал таны биед кальци, болон А, Д амин дэм дутагдах болно. Энэ тохиолдолд дээрх аминдэмээр баяжуулсан шошийн сүүг авч хэрэглэ. Сое буюу шошийн сүү нь хөхний хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг. Хэрвээ хөхний хавдартай бол шошийн сүүг эмчийн зөвлөгөөний дагуу ууж хэрэглэх хэрэгтэй. 250 грамм бvтээгдэхүүн 81 ккал калор агуулна.

Халуун шоколад эсвэл какао

Халуун шоколад болон какао нь зүрх судасны өвчин тусахаас сэргийлэх бөгөөд сэтгэл санааг өөдрөг болгоно. Үүнд юу нөлөөлж байна вэ? Какаод чөлөөт радикалуудын үйл ажиллагаанаас эд эсийг хамгаалдаг полифенол агуулагдана. Халуун шоколад уухад серотонин дааврын ялгаруулалт нэмэгдэж, үүний нөлөөгөөр сэтгэл санаанд эерэг нөлөөлдөг. 250 грамм бэлэн бүтээгдэхүүн 195 ккал калор, нунтаг шоколад 115 ккал калор агуулдаг.

Давсгүй улаан лоолийн шүүс

Давсгүй, улаан лоолийн шүүс нь олон төрлийн хорт хавдраас сэргийлдэг. Улаан лоолийг дахин боловсруулсан бvтээгдэхүүнд шинэхэн улаан лоолийг бодвол ликопен их хэмжээгээр агуулдаг. Энэхүү ликопен нь амны хөндий, уушиг, ходоод, элэг, шулуун гэдэс, умайн хүзүү, нойр булчирхай зэрэг эрхтнүүдийн хавдар тусах эрсдэлийг эрс бууруулдаг. Тэр тусмаа, чөлөөт радикалуудаас зүрх судсыг хамгаалж, зүрх судасны өвчлөл тусах магадлалыг бууруулдаг. 250грамм бүтээгдэхүүнд 43 ккал агуулагдана.

Цангис жимсний шүүс

Цангис жимсний шүүс нь буйлны үрэвсэл, шээс гадагшлуулах замын халдварыг эмчлэхэд тустай. Гэхдээ, сахар их агуулдаг тул зуун хувийн сахаргүй шvvсийг сонгож хэрэглэ. Хэрэв сахартай шүүс бол өдөрт нэг стаканаас илүүгvй уух хэрэгтэй. 250 грамм бүтээгдэхүүнд 140 ккал калор агуулагдана.

Жүржийн шүүс

Жүржийн шүүс нь С аминдэм баялаг агуулсан тул олон тооны өвчин тэр тусмаа салстах ө, хорт хавдраас урьдчилан сэргийлдэг. Жүржийн шүүс нь үр хөврөлийн хєгжпийн явцад үүсч болзошгүй согог гажгийг арилгахад зайлшгүй хэрэгтэй фолиевын хүчлийн баялаг эх үүсвэр нь болдог. 250 грамм бүтээгдэхүүн 115 ккал калор агуулдаг.скачать dle 12.0

Санал болгох