Австралид хэт халуун болж байгаагаас зэрлэг адуунууд бөөндөө ангаж үхжээ

🕔 2019/01/24 11:58

Сүүлийн өдрүүдэд Австралийн ихэнх хэсгээр түүхэнд тохиолдоогүй их халуун болж байна.

Тус улсын төв хэсгийн Санта Тереза дүүргийн нутагт хатсан цөөрөмд 40 орчим зэрлэг адуу ангаж үхснийг байгаль хамгаалагчид саяхан илрүүлсэн байна. Үүнээс гадна 50 орчим адуу усгүй ангаж, биеийн байдал нь доройтсон тул орон нутгийн захиргаа заазлахаас өөр аргагүй болжээ.

Уг бүс нутагт сүүлийн 12 өдөр дараалан агаарын температур Цельсийн 42 хэмээс буухгүй байгаа юм.

Үхсэн адуунуудын зургийг авч, сошиал сүлжээнд тараасан офицер Ральф Тюрнер "Анх удаа ийм их халууныг үзэж байна, үүнээс болоод адуу олноороо үхсэнд итгэж өгөхгүй байна” хэмээн ярьжээ.

Өнөөдөр энэ нутагт Цельсийн 42 хэмийн халуун байгаа бол маргааш буюу Пүрэв гарагт 43 хэмд хүрэхийг Цаг уурын хүрээлэн мэдээлсэн байна.

Эх сурвалж: The Guardian

скачать dle 12.0

Санал болгох