
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд
өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх "Иргэний
танхим”-д Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх
асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр, Авлигын эсрэг хуульд зааснаар Ерөнхийлөгч АТГ-ын дарга,
дэд даргыг санал болгох эрхтэй. Ерөнхийлөгч энэ эрхээ ард түмэнтэйгээ хамтарч
хэрэгжүүлэхээр болсон. Ерөнхийлөгч УИХ-ын Хаврын чуулганы нээлтэд АТГ-ын даргыг ойрын хугацаанд
өөрчлөх санал оруулна гэж хэлсэн. Энэ дагуу АТГ-ын даргаар хэнийг томилохыг ард
түмний санал асуулгаар шийдэх юм. АТГ-ын даргаар хэнийг сонгох
нэрсийг иргэд санал болгоно. Иргэдээс хамгийн олон давтамжтай санал авсан хүний
нэрийг Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д санал болгоно”
гэв.
Монгол Улсын Авлигын
эсрэг хуулийн 21-р зүйлийн 21.1-д:
"Авлигатай тэмцэх газрын дарга,
дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн
хугацаанд томилно” гэж
заасан байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Тамгын газрын албан ёсны www.president.mn цахим хуудсаар
иргэд өнөөдрөөс АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх иргэдийн саналыг авч
эхлэхээр болж байна.
скачать dle 12.0