Шатахууны үнэ дахин буух боломжтой

🕔 2019/01/07 12:56

 

Шатахууны үнэ дахин буух боломжтой

 

Өнгөрсөн арванхоёрдугаар сард ОХУ-ын Роснефть компани хилийн үнээ газрын тосны бүтээгдэхүүний төрлөөс хамааруулан тонн тутамдаа 82-148 ам.доллароор бууруулсан. Үүний үр дүнд манай улсад 2018 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс шатахуун импортлогчид шатахууны жижиглэнгийн үнээ 50-90 төгрөгөөр буулгаад байгаа.

Тэгвэл 2019 оны нэгдүгээр сард ОХУ-ын Роснефть компани нефьтийн хилийн үнээ дахин бууруулжээ. Тиймээс ШӨХТГ-аас шатахуун импортлогчдод хандан шатахууны үнийг дахин бууруулах нь зүйтэй хэмээн шаардлага хүргүүлж байгаа аж.

Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг анхаарууллаа.
49476317_2036241449778531_7882888021941420032_n_b ШатаѠууны үнээ бууруулаѠыг даѠин шаардлаа

 
Нийгмийн толь
 
скачать dle 12.0

Санал болгох