Аюулгүй байдлын орон тооны бус салбар зөвлөл байгууллаа

🕔 2018/12/07 14:30

 

Аюулгүй байдлын орон тооны бус салбар зөвлөл байгууллаа

 

Дархан-Уул/МОНЦАМЭ/. Өнгөрсөн баасан гарагийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдХууль, эрхзүйн хэлтсээс Үндэсний аюулгүй байдлыг мэдээллээр хангах Аюулгүй байдлын орон тооны бус салбар зөвлөлйг байгуулах тухай асуудлыг хэлэлцүүлжээ. Уг зөвлөлньдараах бүрэлдэхүүнтэй байхаар холбогдох хуульд заасан аж.

Үүнд Салбар зөвлөлийн даргаар аймгийн Засаг дарга, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, гишүүдээр Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга, Гаалийн газрын дарга, Онцгой байдлын газрын дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Татварын хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн Захирагч, Тагнуулын хэлтсийн дарга, Гадаад иргэн харьяатын асуудал хариуцсан ажилтан, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, Цагдаагийн газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нар ажиллах юм.
Тэргүүлэгчдийн зүгээс Аюулгүй байдлын орон тооны бус салбар зөвлөлд Эрүүл мэндийн газрын дарга байх нь зүйтэй хэмээн үзэж, зөвлөлийн бүрэлдэхүүнийг байгуулахыг дэмжжээ.


скачать dle 12.0

Санал болгох