Юанийг олон улсын нөөц валютаар албан ёсоор хүлээн зөвшөөрчээ

🕔 2016/03/07 11:19

Олон улсын валютын сан Хятадын мөнгөн тэмдэгт юанийг олон улсын нөөц валютаар албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.

ОУВС-гийн мэдээлэлд дурдсанаар нөөц валютаар хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор юанийг ОУВС-гийн гишүүн орнуудын валютын нөөцийн бүтцийн тухай улирал тутмын тайланд ам.доллар, евро, иен, фунт стерлинг, франк, австрали доллар болон канад долларын хамт тусад нь мөр болгон оруулах шийдвэрийг ОУВС-гийн Захирлуудын зөвлөл гаргасан байна. Юанийг тайланд тусгаж эхэлснээр "сангийн гишүүн орнууд юаниар илэрхийлэгдсэн гадаад хөрөнгийн албан ёсны нөөцөө төлбөрийн тэнцлийн санхүүжилтийн хэрэгцээнд зориулан чөлөөтэй ашиглаж болно гэсэн үг юм" гэж ОУВС тайлбарлажээ.

Энэ алхам нь Хятадын гадаад валютын нөөцийн үнэлгээнд ямар ч нөлөө үзүүлэхгүй юм. Түүнчлэн энэ нь "Хятадын Ардын банкны юанийн хөрөнгө нь гадаад валютын нөөц биш” бөгөөд ОУВС-гийн санхүүгийн тайланд тусгагдаггүйтэй холбоотой.

Тус сангийн шийдвэр энэ оны 10 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болно. Үүний сацуу юань ам.доллар, евро, иен, фунт стерлингийн хамт ОУВС-гийн нөөц валютын сагсанд орно.

скачать dle 12.0

Санал болгох