Оюутнууд Монгол Ардын Намд нэгдлээ

🕔 2016/03/04 16:38

Монголын Оюутны байгууллага үүсч хөгжсний 73 жилийн ойн өдрийг тохиолдуулан үзэл бодлоороо нэгдсэн 95 оюутан Монгол Ардын Намд гишүүнээр элслээ. Уг арга хэмжээг нийслэлийн "Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо, Нийслэлийн Монгол Ардын Намын хороо хамтран зохион байгуулжээ.

 Мөн Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 95 жилийн ой, Эх орончдын өдөр 3 дугаар сарын 1-ний өдөр тохиосон бөгөөд ойн хүрээнд улс орон даяар тус намд нийт 3000 гаруй гишүүн элссэн аж.

 Нийслэлийн Монгол Ардын Намаас Аз жаргалтай хот үзэл баримтлалыг дэвшүүлсэн бөгөөд Монгол Ардын Намд элсэж буй шинэ гишүүд тус үзэл баримтлалыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

скачать dle 12.0

Санал болгох