Цахим хуудсаар дамжуулан зургаан гэмт хэргийг илрүүлжээ

🕔 2018/11/27 17:44

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн хэмжээнд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Хулгайчаас салцгаая” фэйсбүүк хуудсыг нээн ажиллуулж байгаа аж. Уг хуудаст ирсэн мэдээллийн дагуу хулгайлах төрлийн зургаан гэмт хэргийг илрүүлжээ.

Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч Ц.Бат-Эрдэнэ хэлэхдээ: "Хулгайчаас салцгаая" пэйж хаяг, фэйсбүүкийг ажиллуулж эхэлснээс хойш иргэд камерын бичлэг болон халаасны хулгайч нарын мэдээллийг оруулдаг. Харин манайхаас оруулсан мэдээлэл, бичлэгийнх нь дагуу шалгалт хийж, тухайн гэмт этгээдүүдийг олж ажиллаж байна. Одоогийн байдлаар нийтдээ зургаан гэмт хэргийг илрүүлсэн байгаа. Иргэдэд хандаж хэлэхэд гэмт хэрэг хаана үйлдэгдсэн, хулгайч этгээдийн нүүр царай, тодорхой шинжийг нь сайн хэлж мэдээлж байхыг хүсэж байна гэв.

 


скачать dle 12.0

Санал болгох