ИНЕГ-т заналхийлсэн хачирхалтай гэрээ

🕔 2018/11/16 10:25

ИНЕГ-т заналхийлсэн хачирхалтай гэрээ

 

"Гүрэн” дээд сургууль гэх нэр нь ч сонсогдоогүй, олон нийт мэддэг эсэх нь эргэлзээтэй сургууль Монгол улсын ИНЕГ-тай менежмент, ачаа тээвэр, нисэх буудал газрын үйлчилгээ, аюулгүй байдлын чиглэлээр сургалт явуулахаар гэрээлсэн тухай сүүлийн үед ихээхэн шуугиан болоод байна. Чухам ямар замаар энэ гэрээ хийгдсэн нь тодорхой бус аж.

 

Гэтэл энэ сургууль нь өөрийн гэсэн байр савгүй айл айлын хаяа хэсэж явдаг юм шиг ээ. ГҮҮГЛ-ээс хаяг байршил хайхад:

1. Хуучнаар Мянганы сорилын сангийн байр буюу Удирдлагын академийн хойд талын 5 давхар байр /2017 оны 10 дугаар сард/

2. Одоо Центруал таурын 4 давхарт байрлаж байгаа аж.

Гэхдээ чухам ямар мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг нь тийм ч тодорхой бус харин сургалт зохион байгуулдаг сургалтын байгууллага шиг сургууль бүхэл бүтэн улсын онцгой салбартай 640 сая төгрөгөөр гэрээ хийсэн нь хачирхалтай. Гэрээг байгуулсан ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гэрээнийхээ талаар тайлбар өгөх нь зүйтэй биз ээ.

ИНЕГ бусдад давуу нөхцөл олгож, ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр "Гүрэн” дээд сургуулийг өөрийн зөвлөх сургууль болгосон бол иргэний нисэхийн салбарт заналхийлсэн үйлдэл. Энэ мэтээр улсынхаа онцгой салбаруудыг хэн ч мэдэхгүй, юу хийдэг нь тодорхой бус сургуулиар мануулсаар байх уу? Ерөнхий сайд аа!!!

 

 

BOLOD.MN


скачать dle 12.0

Санал болгох