Төрөлхийн аашаараа төрийн ажлыг явуулдаг цаг биш, Зи дарга аа

🕔 2016/03/04 09:40


Улс эх орны улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарыг хөгжүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үндсэн үүрэгтэй УИХ-ыг толгойлж байгаа хүн өнөөдөртөө З.Энхболд. Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Ж.Амарсанаагийн эрэмбэлснээр бол тэрбээр Монголын хоёр дахь хүн байх нь тодорхой. Тиймээс түүний хэлж байгаа үг, хийж буй үйлдэл нь олон нийтийн мэдлийн сонорт ил байдаг. Энэ нь тухайн эрхмээс маш их хариуцлага, ёс зүй бас ухаан шаарддаг байх. Харамсалтай нь, эрх барьж буйдаа эрэмшсэн АН-ын дарга, парламентад арай олон суудалтайдаа бардсан УИХ-ын дарга З.Энхболдод ийм чанар илт дутагдаж, болчимгүй үг хэлж түүнийхээ өмнө "өвдөг сөхрөх” нь цөөнгүй.

2014 оны сүүлчээр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилсон УИХ-ын чуулганы хурапдаан дээр "Та нар их хэцүү, архи дарс уух нь замаа алдсан газарт очиж байна. Үүнийг цэгцлэх хэрэгтэй” гэж хичээнгүйлэн захисан нь уран бүтээлчдийн уур хилэнг хүргэж, УИХ-ын дарга болон чуулганы үйл ажиллагааг сурвалжилж нэвтрүүлэхгүй гэх хүрсэн өсэргүүцэлтэй тулгарч байв. МҮОНРТ-ийнхний уучлапт гуйхыг шаардсан шаардлагын хариуд тэрбээр "Буруу ойлгосон бол уран бүтээлчдээс уучлалт гуйж байна. Архидалтын тухай хэлсэн миний үг ажиллагодад хамаагүй. Энэ нь удирдлага болон түүний тойрон хүрээлэгчдэд хамаатай үг байсан” гэж бултаж бөөрөнхийлөх маягаар өнгөрөөж байлаа, Олонжилулстөрөөрамьсгалсан овжин спикерт тэр зэргийн запь байхгүй хаачих билээ.

Гэтэл саяхан УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Оюунхорол нарын санаачилсан Өрх толгойлсон эцэг, эхэд үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байх үеэр "Гэр бүлийг сапгах хууль” гэж тодорхойлж, твиттертээ жиргэсэн нь олон мянган аав, ээжийн голыг горойлгож, өрийг цөмлөсөн явдал боллоо.

Өнөөдөр манай улсад өрх толгойлсон 80 мянган эх, 8000 гаруй аав байдаг гэнэ. Энэ нь Монголын нийт өрхийн 10 хувьтай тэнцэх тоо болохыг хууль санаачлагчид онцолсон байна. Лхагва гаригт Төрийн ордонд болсон энэхүү хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт оролцсон өрх толгойлсон эцэг, эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд ноён спикерийн дээрх тодорхойлолтод маш ихээр гомдож, зорилтот бүлгийн иргэдээс уучлапт гуйхыг шаардахын хамт УИХ-ын дарга нь иймэрхүү байдлаар хандаж буй хуулийн төслийг хэлэлцэж батлахгүй болчихвий гэж болгоомжилж, санаа зовж байгаагаа илэрхийлж байлаа.

Уг нь Монгол Улсын төрөөс хүнээ дэмжсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх учиртай. Үндсэн хуулийн заалт, сонгууль дөхөхөөр ард түмэндээ "хайр зарладаг” намуудын мөрийн хөтөлбөрт ч үүнийг тов тодорхой бичсэн байгаа. Гэтэл эрх баригч намын дарга түрүүлж дуугарсан нэгнийхээ үүсгэл санаачлагыг ийнхүү боомилж, зорилтот бүлгийн иргэдээ ингэж тавлах нь хэр зохистой байдаг юм бол.

Эрхэм УИХ-ын дарга, та тэр чуулганы танхимдаа "ангийн”-хаа хүүхдүүд /гишүүд/-ийг аашилж загнаж, намаар нь ялгаварлан микрофоныг нь хаах зэргээр дураараа аашилж болдог л юм байгаа биз. Харин ард олныхоо хэсэг бүлгийн төлөө санаачилсан хуулийн төслийг сөхөж ч хараагүй байж, "Гэр бүл салгах хууль" гэж тодорхойлж тэдний итгэл найдвар, горьдлогыг тасалж унтрааж болохгүй ээ.

Тэгээд ч "Би ийм ааштай хүн, засах боломжгүй” гэж олон нийтийн хэрэгслээр зарлан тунхагпаж, томорч болох уу. Эцэст нь, "Та нар бидэнд засаглах бүрэн эрх олгоогүй шүү” гэж айл бүрийн хойморт гарч загнах эрх танд байхгуй шүү, Зи дарга аа. Таны хувийн ааш авираараа төрийн ажпыг явуулдаг, ард түмнийг дарамтапдаг цаг хоног хоногоороо хорогдсоор байгааг бүү март. Мартвал...

Д.Мөнхжаргал

скачать dle 12.0

Санал болгох