УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮ байтугай ажилгүйчүүдийн мөнгийг "булаасан" байвал яах уу!!!
Хувьдаа 128 тэрбумын хөрөнгөтэй,арилжааны банктай, "Бишрэлт", "wellmart" сүлжээ дэлгүүрийн эзэн, УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮДС-аас зээл авсан нь илрээд буй. Монголын толгой баячуудын нэгт тооцогддог тэрээр ЖДҮ-ийн зээлээс гадна ажилгүй иргэдийг ажлын байртай болоход төрөөс дэмжих зорилготой "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан ”-ийн жижиг зээлийн эх үүсвэр 7,6 тэрбум төгрөгийн талыг хувийн "Капитал” банкаараа дамжуулан зориулалтын бусаар зарцуулсан байна.
2015 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Г.Баярсайхан "Хөдөлмөр эрхлэлтийн сан”-ийн жижиг зээлийн эх үүсвэр болох 7,6 тэрбум төгрөгийг Б.Ундармаагийн "Капитал ” банкаар дамжуулан зорилтот бүлэгт хүргэх гэрээ байгуулжээ. Ажилгүй иргэдийг амжиргааны эх үүсвэртэй болоход нь дэмжих зориулалттай учраас жилийн 7 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай олгодог жижиг зээл юм. Гэрээний хугацаа 2017 оны 09 сард дуусч, 2018 оны 03 сард буцааж өгөх ёстой байсан ч "Капитал” банк уг мөнгийг буцааж өгөхгүй "луу унжсаар” өнөөдрийг хүрчээ. Аудитын шалгалт оруулахад уг 7,6 тэрбум төгрөгийн ердөө 50 хувийг нь л зориулалтын дагуу зарцуулсан. Үлдсэн 50 хувь нь зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй гэсэн дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл: 3,5 тэрбум төгрөгийг арилжааны зориулалтаар "эргэлдүүлсэн" гэсэн үг. Жилийн 7 хувийн хүүтэй мөнгийг жилийн дор хаяж 20 хувийн хүүтэй зээлсэн гэж үзвэл "Капитал" банк ажилгүй иргэдэд зориулсан зээлээс өнгөрсөн 4 жилийн хугацаанд 1,8 тэрбум төгрөгийн ашиг олсон байх магадлалтай.
Тооцоод үзье!!!
3.5 тэрбум*7 хувь= жилд хүүгийн төлбөрт 245 сая / Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл /
3,5 тэрбум*20 хувь= жилд хүүгийн төлбөрт 700 сая /Арилжааны зээл /
Хүүгийн зөрүү 455 сая төгрөг /1 жилийн /
455 сая*4 жил= 1.8 Тэрбум төгрөг /4 жилийн хугацаанд /
Уг зээлийн гэрээ дууссан мөн аудитын дүгнэлтээр тал нь зориулалтын дагуу зарцуулагдаагүй нь тогтоогдсон учраас "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-ийн 7,6 тэрбум төгрөгийг "Капитал ” банкнаас гаргуулж,сонгон шалгаруулалтаар дараагийн банкинд өгөх шийдвэр хэрэгжилгүй өнөөдрийг хүрчээ. Одоогийн сайд С.Чинзориг сайд болсон даруйдаа аудитын дүгнэлтийн дагуу "ХЭДС”-ийн мөнгийг "Капитал” банкнаас авах тухай ярьдаг байснаа сүүлийн үед уг гэрээг сунгах тухай ярих болсон байна. Сайдын үзэл бодлыг юу өөрчилснийг би таашгүй. УИХ-ын шүүн Б.Ундармаад хууль журам үйлчилдэггүй. ЖДҮ-ээс зээл аваад зогсохгүй хувийн банкаараа ажил орлогогүй ядуусын амжиргааны эх үүсвэрийг "дээрэмдсээр” сууна. Тэрээр мөн "Капитал" банкаараа дамжуулж, нийгмийн даатгалын олон тэрбум төгрөгийг хууль бусаар зарцуулсан дуулианд ч холбогдож байсныг олон нийт мартаагүй байна."Мөнгөний төлөө нүдээ ухах" гэж үг бий шүү!!!! "Ичээч!!!!! Б. Ундармаа гишүүн ээ!!!!! Танд ёс зүй гэж байна уу!!!
эх сурвалж:https://www.facebook.com/Setguulch.B.Otgon/posts/1174008339416303