Жэксонвиль хотод зэвсэглэсэн этгээд олон хүнийг шархдуулжээ
🕔 2018/10/22 12:10
Өнгөрсөн ням гарагт АНУ-ын Флорида муж улсын Жэксонвиль хотод зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас зургаан хүн шархадсан ба тэдний гурвынх нь биеийн байдал тун хүнд байна гэж тус хотын цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлэв.
"Хохирогчид бүгд насанд хүрсэн хүмүүс байсан бөгөөд гэмт этгээд саарал юм уу мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслээс хүмүүс рүү буудсан” гэж цагдаагийн газрын мэдэгдэлд тэмдэглэжээ.
Тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, уг халдлага нь Америкийн мэргэжлийн хөл бөмбөгийн "Jacksonville Jaguars” болон "Houston Texans” багуудын тоглолт болж байсан "Jaguars” цэнгэлдэх хүрээлэнгээс холгүй гарсан аж.
Гэмт этгээд хэргийн газраас оргон зугтсан бөгөөд цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгаа юм.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0