Ю.Цэдэнбалаар “хоол” хийж амьдрагсад

🕔 2018/10/10 10:27

Ю.Цэдэнбалаар “хоол” хийж амьдрагсад

Зохиолч Дамбын Төрбатын зохиол, УИХ-ын гишүүн (ЗГХЭГ-ын дарга асан) Жамъянгийн Мөнхбатын редакторлосон  "Маршалын нууц товчоо ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ” нэртэй 2 боть 1230 хуудастай, 70 000 төгрөгийн үнэ бүхий "Баримтат роман” гэх номыг уншаад өөрт төрсөн сэтгэгдлээсээ товчхон хэлмээр санагдав. 
"Баримтат” гэсэн мөртлөө эшлэл авсан зүйл нэгээхэн ч үгүй, ихэнхийг нь санаанаасаа зохиож, янз бүрийн хүмүүсийн (үхсэн) нэрийг барьж, тэр их хүнийг гутааж харлуулах ганцхан зорилго агуулсан энэ зохиолорхуу зүйлийг уншаад "цөвөн цаг” ирэхэд өөд болсон өвгөд хөгшдөө ч "мөлжиж” амиа зогоох хүн дүрст араатан олширдог ажээ гэх бодол өөрийн эрхгүй төрнө...
Цэдэнбал бол хаана ч юм байдаг л нэг Дамба эсвэл жирийн нэг Жамъян өвгөн огт биш билээ. Төр улсын түүхэнд холбогдох энэ эрхэм  хүний тухай өгүүлэхдээ илт хуудуудтай зүйлсийг "роман” гэх халхавчийн араар зориуд шургуулж, ард олны "тархийг угаах”-ын цаад хэтийн, хорт бодлого чухам юунд чиглэж байгаа нь ч тодорхой...
Зохиогчид Ю.Цэдэнбалыг төрөлхийн садар самуун явдалтан, банзал авгайтай архичин, өөрийгөө дөвийлгөгч, хятадуудыг гадуурхагч г.м байж болох муу муухай бүхэнтэй холбохыг оролджээ. 
Тухайлбал, "....Хятадын аюул гэдгийг хэн ч биш, ганцхан Цэдэнбал анх гаргаж Монгол-Хятадын хэвийн харилцааг бусинуулах шалтаг болгон ашигласныг түүх гэрчилнэ...” (х.558, II боть).
"...Цэдэнбал бол манай намын олон тооны ахмад, залуу кадр сэхээтнүүдийг худалдаж иджээ. Тэгээд нэг биш эхийг бузарласан. Үр хүүхэд, хань нөхрөөс нь салгасан...” (х.583. II боть).
Түүнчлэн, энэ хоёр их мэдэгч, "аугаа” зохиогчид Юмжаагийн Цэдэнбалыг өсвөр насандаа өөрөөсөө эгчмэд шалиг завхай хүүхнүүд (Нансэндэм, Дариймаа, Хажидмаа)-тэй холбогдож байснаас гадна, үеийнхээ насны монгол орос бүсгүйчүүд (Дүгэрмаа, Цогзолмаа, Таня Чернонебова,  Лера Феминова)-тэй учир ургуулж явсаар эцэстээ оросын янхан (Анастасия)-тай нэг гэрт толгой холбосон хэмээн, тэд түүнтэй нэг үеийн, хажууд нь байнга байж байсан юм шиг  "баримт” болгон өгүүлжээ... 
Үүнээс, Ю.Цэдэнбалын авааль гэргийн тухай тэд бичихдээ ”...Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова  бол ... янхан шүү дээ. ЗХУ-ын Гадаад худалдааны яамны комсомолын үүрийн нарийн бичгийн дарга байхдаа Костя, Митя хоёртой зэрэг явалддаг байсан гичий дээ. 1945 оны ялалтын парадын дараа фронтоос ирсэн гурвын гурван офицертой хоёр хоног толгой өөд таталгүй наргисан комсомолын гүшүүн дээ. Дайнаас ирсэн эрсийг би ойлгож байна л даа. Харин дайнд яваагүй тарган цагаан хүүхэн юугаараа дайлсныг та надаар хэлүүлэлтгүй мэднэ биз. Ер нь замбараагүй банзал даа ...” (х. 341, II боть) гэжээ.  
Дашрамд, 2016 онд нийтлэлч гэх Баабарын бичсэн "Юмжаагийн Цэдэнбал” номын тухай зарим уншигчид санаж байгаа байх. Уг номонд Ю.Цэдэнбалыг болон дөрвөд ястнуудыг их мэдэгч Баабар өвгөн хэрхэн доромжилж, хараар будсаныг Монголын анхны мэдээллийн сайт-аас нөхөн үзэж болно: http://www.sonin.mn/news/politics-economy/81998
Эцэст нь дахин тэмдэглэхэд, түүхэн цагийн аясаар хүний мөс чанар доройтох үед өвөг дээдсээ ч "худалдаж иддэг” Баабар, Төрбат, Мөнхбат нар олширдог ажээ.
Эдгээр номын тухай товч өгүүлэхэд ийм буюу. Харин үүнийг уншиж үзвэл Танд нэг бодол төрөх нь лавтай. Гэхдээ хайран мөнгө, алтан цаг заваа үрж, түүнийг уншиж "тархиа дахин угаалгах” эсэх нь мэдээж Таны мэргэн оюун мэдэх буйзаа.... 
 
 
Иргэн Б.Зоригтбаатар
скачать dle 12.0

Санал болгох